Уншиж байна ...

БАХРЕЙН 2025: Азийн залуучуудын III наадам хөшгөө нээлээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 10 сарын 23
IKON.MN
Зураг зураг

Азийн Олимпын Зөвлөл (АОЗ)-ийн ивээл дор 12 жилийн дараа эргэн ирж буй Азийн залуучуудын III наадам нь Баруун өмнөд Азид Персийн булангийн олтригт байрлах Бахрейны Хаант улсад нээлтээ хийлээ.

Энэ удаагийн наадамд Үндэсний Олимпын Хороо (ҮОХ)-ны 45 улс, 4,000 гаруй тамирчин 10 хоногийн турш хурд хүч, авхаалж самбаагаа сорих юм.

Монгол Улсаа төлөөлөн спортын 20 төрөлд 134 тамирчин, 43 багш дасгалжуулагчийн хамт оролцож байна.

Нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол багийн тугийг өсвөрийн шигшээ багийн ахлагч, сагсан бөмбөгийн тамирчин Батбаярын Эмүжин, волейболын тамирчин Цэнд-Очирын Ананд нар хүндэтгэлтэйгээр заллаа.

зураг
 
зураг
 

Одоогийн байдлаар 13 улс ямар нэгэн медаль хүртээд байна. Кураш бөхийн төрөлд Узбекистаны баг дөрвөн алтан медаль зүүж, багийн дүнгээр таван алт, нэг хүрэлтэй тэргүүлж байгаа бол Индонез, Филиппин тус бүр нэг алт авчээ.