Азийн залуучуудын наадам Бахрейн Улсад болно. Энэ сарын 22-ноос 31-нийг дуустал үргэлжлэх тус наадамд шар тивийн 45 улс оролцох юм.
Манай улсаас 135 тамирчин, 44 дасгалжуулагчийн хамт тивийнхээ наадамд өрсөлдөхөөр болсон билээ. Азийн Олимпын Зөвлөл (АОЗ)-өөс зохион байгуулж буй энэ наадамд 14-өөс 18 насны өсвөр, залуу тамирчид улсаа төлөөлөн өрсөлдөх учиртай.
Тэгвэл өнөөдөр орон нутгийн цагаар аравдугаар сарын 21-ний Мягмар гарагт Бахрейнд тамирчдын хотхонд Монголын далбааг мандуулжээ.
Тэмцээний нээлтийн ажиллагаа өнөөдөр буюу аравдугаар сарын 22-ны Лхагва гарагт болох юм.
Гэрэл зургийг: Ч.Ганбат (MSPU)
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!