Зарим Шатахуун Түгээх Станц (ШТС)-ын бензиний нөөц дуусаж, иргэд "хар алтны" эрэлд гарч эхэлсэн.
Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалайгаас өчигдөр тодруулахад "Оросуудын нөхцөл байдал маш хүнд байгаа. Өнгөрсөн долоо хоногт бид ОХУ-д очиж ажилласан. Хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу "боломжоороо шатахуун өгч байгаа". Ямар ч байсан шатахуунаар таслахгүй, боломжоороо нийлүүлнэ" гэсэн билээ.
Мөн цаг үеийн асуудлаар салбарын сайд Г.Дамдинням өчигдөр хэвлэлд мэдээлэл өгөхдөө "Манай улсад шатахууны хоногийн хэрэгцээ 2,000 тонн байдаг. Одоогийн нөөц 2,000 тонноос илүү байгаа. Сүүлийн дөрөв хоногт нийлүүлэлт эрс нэмэгдсэн. Амралтын өдрүүдэд ШТС-уудад оочер дараалал үүсэх хандлагатай байдаг.
Улаанбаатар хотод Ням гарагт шатахуун тасалдсан нь цаг зуурын асуудал. Үдээс хойш гэхэд асуудалгүй болно" гэж байв.
Гэхдээ өнөөдөр буюу 20-ноос 21-ний шилжих шөнийн 02:00 цагийн үед иргэд ШТС-ын гадаа урт дараалал үүсгэсэн хэвээр байлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!