Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Хан-Уул дүүргийн Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэг удаагийн үйлдлээр нийт таван тонн түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэсэн зөрчлийг илрүүлжээ.
Харин Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт том оврын тээврийн хэрэгслийн авто зогсоол байгуулах ажлын хүрээнд 44 нэгж талбарын 1.5 га талбайг чөлөөлөх ажил хийгдэж байгаа бөгөөд 19 нэгж талбарыг бүрэн чөлөөлсөн байна.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байрыг буулгах ажлын явц 23 хувийн гүйцэтгэлтэй байгааг өнөөдөр болсон нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр танилцуулав.
Түүнчлэн Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцоогүй тээврийн хэрэгсэлд хяналтыг сайжруулах шийдэлд хүрчээ.
Сануулахад газын дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг есдүгээр сарын 25-наас буулгаж эхэлсэн билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!