Уншиж байна ...

Б.Жавхлан: Ирэх жил дор хаяж 90 сая тонн нүүрс экспортолно. Урд эрэлт байна, бидэнд нүүрс байна

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ирэх онд Монгол Улс 90 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн байна.

Төсвийн орлогод жин дардаг нүүрсний экспортын талаар Сангийн сайд Б.Жавхлан "Долдугаар сараас хойш нүүрсний үнэ тогтвортой байна. Ирэх онд бид нүүрс болон бусад түүхий эдийн үнэ дээр эерэг хүлээлт байхгүй, биет хэмжээн дээр төвлөрч ажиллана.

Энэ онд 85 сая тонн нүүрс гарах төлөвтэй байна. Ирэх жил дор хаяж 90 сая тонн нүүрс гаргана. Урд эрэлт байна, бидэнд нүүрс байна, олборлох хүчин чадал нь байна. Нэвтрэн өнгөрүүлэх чадвараа ч сайжруулсан.

Наймдугаар сард л гэхэд 8.7 сая тонн нүүрс гаргасан. Үүнийг 12 сараар бодвол 90 сая битгий хэл гаргах боломжтой. Наймдугаар сараас хойш тоо хэмжээ буураагүй" гэлээ.

https://www.facebook.com/iKonNews/videos/872171138816779