Сүүлийн өдрүүдэд угаарын хийн хордлого, нас баралт огцом нэмэгдэж байгааг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс анхааруулж байгаа билээ.
Угаарын хийн хордлогод өртөж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан тохиолдлыг тус төвөөс өдөр бүр танилцуулдаг.
Галлагааны улирал эхлээд удаагүй байхад долоо хоногийн хугацаанд нүүрсний угаарын хордлогоор гурван хүн амиа алдлаа.
Иймд галлагааны аюулгүй байдал, нөхцөл байдал, угаарын хийн асуудлаар өнөөдөр 10:30 цагт албаныхан мэдээлэл өгөхөөр болсон юм.
Нийслэлийн Онцгой Байдлын Газраас мэдээлэхдээ "Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс таван иргэн угаартаж нас барсан гэх буруу ташаа мэдээллийг гаргасан байна.
Сонгинохайрхан болон Налайх дүүрэгт нас барсан иргэдийн гурав нь яндангаа сугалж, өрхөө бүтээсэн харин хоёр иргэн нь гал түймэрт өртөж нас барсан байна" гэдэг хариултыг өглөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!