Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

"300 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок арванхоёрдугаар сард ашиглалтад орно" гэлээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хот анх удаа дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, тус бондоос 300 тэрбум төгрөгийг Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт баригдсан Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулж, эхний 150 МВт хүчин чадалтай станцыг 2024 оны аравдугаар сард ашиглалтад оруулаад буй. Ингэснээр арванхоёрдугаар сард төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбосон билээ.

Харин цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийг арванхоёрдугаар сарын 5-нд ашиглалтад оруулна гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв. Уг блокийн барилгын ажил 2023 онд эхэлсэн байна.

Бөөрөлжүүтийн цахилгаан станц нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл төвийн бүсийн нэгдсэн системд ойролцоогоор 600 сая квт.цаг эрчим хүч нийлүүлжээ.