ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Бямба гарагт нийтийн тээврийн автобусны 43 чиглэлд орох өөрчлөлт

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Есдүгээр сарын 13-н буюу энэ долоо хоногийн Бямба гарагт “Автомашингүй өдөр-2025” арга хэмжээг зохион байгуулахаар болоод буй. Энэ өдөр 07:00-18:00 цагийн хооронд хотын төвийн замын хөдөлгөөнийг хааж, зах худалдааны төвүүд амарна. Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт үйлчилнэ.

Түүнчлэн нийтийн тээврийн 43 чиглэлийн 459 тээврийн хэрэгслийн чиглэл, маршрутад өөрчлөлт оруулахаар болжээ. Тодруулбал нийтийн тээврийн автобуснууд хотын төв хэсгийг тойрч явах зураглал гарчээ. Нийслэл хотод өдөрт 1,165 автобус иргэдэд үйлчилдэг байна.

Бямба гарагт нийтийн тээврийн автобусны чиглэлд орох өөрчлөлтүүд:

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

Автомашингүй өдрөөр төв талбайд соёл, урлагийн тоглолт, спортын арга хэмжээ зохион байгуулж, НЭМГ-ын харьяа байгууллагууд, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, чихрийн шижингийн илрүүлэг, цусны даралт ихсэх өвчний зөвлөгөө, сүрьеэгийн илрүүлэг, дасгал хөдөлгөөний зөвлөгөө, эрүүл хооллолтын зөвлөмж мэдээлэл өгөх аж.