ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх долоо хоногийн Лхагва гарагаас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт дуусгавар болно

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан авто замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 08:00-20:00 цагийн хооронд бүсчлэл харгалзахгүйгээр мөрдөгдөж байна.

Тодруулбал өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.

  • Сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл есдүгээр сарын 9, 11, 13, 15-нд
  • Тэгш тоогоор төгссөн улсын дугаартай бол есдүгээр сарын 10, 12, 14, 16-нд замын хөдөлгөөнд оролцоно.

Харин дараах тээврийн хэрэгслүүд тэгш, сондгой хязгаарлалтад хамаарахгүй байгаа юм.

  • Зөвшөөрөл, тоноглол бүхий хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэл,
  • Оршуулгын үйл ажиллагаанд ашиглаж буй
  • Авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар үйлчилгээ үзүүлдэг
  • Дипломат байгууллага, гадаадын зочин төлөөлөгчдөд үйлчлэх
  • Нийтийн тээвэр
  • Жуулчин тээврийн зөвшөөрөлтэй
  • Стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ,
  • Сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдын тээвэр
  • Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл.

ТЦА-наас өгсөн мэдээллээр ирэх долоо хоногийн Лхагва гарагаас/2025.09.17/ уг зохицуулалтын хугацаа дуусаж, хуучнаараа буюу долоо хоногийн ажлын өдрүүдэд тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэх журам мөрдөгдөх юм байна.