Монголбанкнаас өнөөдөр Монгол Улсын мөнгөний бодлого, макро эдийн засагт тулгамдаж буй асуудлын тухай танилцуулсан.
Энэ үеэр тэтгэврийн зээлд өр, орлогын харьцааг цаашид тогтоох эсэхийг сэтгүүлч тодрууллаа.
Ингэхэд Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа "Гуравдугаар сараас эхлээд янз янзаар тогтоож үзээд больсон. Тэтгэврийн зээлд хязгаарлалт тогтоохын тулд хуулиар арга хэмжээ авахаас өөр аргагүй юм байна лээ.
500,000 гаруй тэтгэвэр авагчдаас ойролцоогоор 50 орчим хувь нь тэтгэврийн зээлтэй. Үүний 40-50 мянга нь 100 хувь тэтгэврээ зээлийн эргэн төлөлтөд суутгуулдаг. Эдийн засгийн үр дагавар гэхээс илүү зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах хэрэгтэй. Энэ талыг нь харж Монголбанк арга хэмжээ авсан. Гэвч улс төрийн нөхцөл байдал, жагсаал цуглаан хийнэ гэх асуудал ч яригдсан. Энэ бол Монголбанкны ерөнхийлөгчийн шийдвэр биш. Мөнгөний бодлогын хороо шийдээд, цуцалсан" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!