Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Маршал таун, Ривер гарден хотхон орчимд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 720 хүүхдийн суудалтай сургууль барьж буй.
Тус сургуулийн барилгыг 2026 оны есдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Одоо мөрдөгдөж байгаа стандартаар улсын сургуулийн барилга дөрвөн давхар байх нь зөвшөөрөгддөггүй байна. Тиймээс анхны зураг төсвийг өөрчилж, гурван давхар 720 хүүхдийн багтаамжтай сургууль барихаар болжээ.
Өнгөрсөн онд уг сургуулийг 960 хүүхдийн суудалтай барина гэж албаны хүмүүс мэдээлж байсан ч давхрын болон хүүхдийн тоог багасгаж, ашиглалтад орох хугацаа нь хойшилсон байна.
Сургуулийн барилгыг “Гурванбулаг сод” ХХК барьж байгаа бөгөөд барилгын каркас угсралтын ажил дуусаж, ирэх долоо хоногоос гадна фасадын ажлыг эхлүүлэх шатандаа оржээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!