Э.Бат-Эрдэнэ: Хүннү 2222 хорооллыг Ривер гарден хотхонтой холбох авто замыг энэ сарын 15-нд барьж дуусна
Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Хүннү 2222 хорооллыг Ривер гарден хотхонтой холбох авто замыг шинээр барьж эхэлжээ.
Энэ талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын Авто замын хяналтын мэргэжилтэн Э.Бат-Эрдэнэ “Нийслэлийн Засаг даргын зүгээс “Эко констракшн” ХХК-тай зөвшилцөж, Хүннү 2222 болон Ривер гарден хотхоны дунд холбоос зам барих ажлыг эхлүүлсэн.
Тус компанийн эзэмшлийн агуулахыг буулгаж, хоёр эгнээ 120 метр авто замыг барих юм. Гүйцэтгэгчээр “Чанар хийц” ХХК шалгарсан бөгөөд есдүгээр сарын 15-нд тус замыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна” гэв.
Нийслэлд авто зам засвар, шинэчлэлийн ажил дууссан гэж мэдээлсэн ч зарим байршилд шинээр авто зам барих ажил эхэлж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
