Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Татварын багц хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нэг хүүхдийн сургалтын зардлыг 100 хувь ХХОАТ-аас чөлөөлнө"

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Татварын багц хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүн Х.Ганхуяг өнөөдөр танилцуулсан.

Энэ үеэрээ Хувь Хүний Орлогын Албан Татвар(ХХОАТ) төлөгчид үүсэх боломжийн талаар онцлон ярив. Тэрбээр "Тайлангаа гаргаж өгөөд иргэд ХХОАТ-ын тодорхой хувийн хөнгөлөлт буцаалтаа авах боломжтой. Жишээлбэл сарын 800,000 буюу жилийн 9,600,000 төгрөгийн орлоготой хүнийг ХХОАТ-аас 100 хувь чөлөөлнө.

Байр авахдаа 15 сая төгрөгийн хөнгөлөлт буцаалт эдэлнэ. Одоогоор 6 сая төгрөг байгаа.

Мөн нэг хүүхдийн сургалтын зардлыг 100 хувь ХХОАТ-аас чөлөөлнө. Гадаадын эсвэл дотоодын их, дээд сургууль уу гэдэг нь хамаагүй. Иргэд тайлангаа өөрсдөө бичээд явдаг болно. Засах боломжийг нь ч өгнө" гэлээ.