Нийслэл хотод энэ зуны дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил наймдугаар сарын 20-ныг дуустал үргэлжилнэ. Өнөөдрийн байдлаар дулааны шугамын засвар, өвөлжилтийн бэлтгэл ажил 60 гаруй хувьд хүрчээ.
Хуваарь ёсоор маргааш буюу наймдугаар сарын 5-20-ныг хүртэл 15 хоногийн хугацаанд дараах байршлуудын айл өрх, ААН, байгууллагын халуун усыг хязгаарлаж, дулааны шугамыг засварлана хэмээн "Улаанбаатар Дулааны Сүлжээ" ТӨХК-аас мэдэгдлээ.
- Жаргалан хотхон
- Солонгос улсын ЭСЯ
- Нархан хотхон
- Оддын хотхон орчим
- Олимп хотхон
- Баянмонгол хорооллоос 13-р хороолол орчим
- Нарантуул зах
- Дүнжингарав хороолол
- Маршал таун
- Ривер гарден хороолол орчим
- Их тэнгэр цогцолбор
- Сүнжин гранд зочид буудал
- Алтан тэвш хороолол орчим
- АШУИС-ийн шинэ байр
- Амгалан орчмын хэрэглэгчид
- 15-р хорооллын ЦТП-15 салаа
- Баянзүрх дүүргийн эмнэлэг орчим
- УДДТ-15-аас хангагддаг хэрэглэгчдийн халуун усыг хязгаарлана.
Бүсчлэлийн байршлыг ЭНД дарж харах боломжтой.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!