Баянгол дүүргийн 20-р хороо Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, их засварын ажлын хүрээнд Сонсголонгийн замын уулзвараас ДЦС 4-ийн зүүн уулзвар хүртэлх эхний хоёр км авто замыг хэсэгчлэн хааж өргөтгөх, шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх өдрүүдэд түр зам болон бусад гудамж замыг сонгож замын хөдөлгөөнд оролцоно уу гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.
Харин Шарга морьтоос хойшоо 2.5 километр авто замыг шинэчилж дуусжээ. Уг чиглэлийн авто замын хөдөлгөөнийг энэ сарын 3-нд хаасан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!