Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын төвөөс урд зүгт 33 км-ийн зайд өнөөдөр 13:48 цагт 3.6 магнитудын хүч газар хөдөллөө.
Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-ын мэдээлснээр 2025 он гарснаас хойш 3.5-аас дээш магнитудын хүчтэй газар хөдөлсөн тохиолдол 25 болж байна.
Өнгөрсөн долоо хоногт Өвөрхангай, Дундговь аймагт газар хөдөлж, чичирхийлэл нь Улаанбаатар хотын зарим хэсэгт мэдрэгдсэн билээ.
Тэгвэл Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд өнгөрсөн зургаадугаар сарын 11-нд 4.3 магнитудын хүчтэй газар хөдөлж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!