Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас газар хөдлөлтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм.
Энэ талаар ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням "Өчигдөр Өвөрхангай аймгийн Богд суманд, өнөөдөр Дундговь аймагт газар хөдөлсөн. Үүнтэй холбоотойгоор газар хөдлөлтийн тоон баримтыг танилцуулъя.
Улсын хэмжээнд он гарснаас хойш 8,486 удаа газар хөдөлсөн байна. Үүнээс 3.5 - 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт 24 бүртгэгдсэн. Тодруулбал
Газар хөдлөлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11 хувиар өссөн.
Нийслэл хотод он гарснаас хойш 276 удаа газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн. Үүнээс 3 магнитудаас дээш газар хөдлөлтийн чичирхийлэл гурван удаа бүртгэгдсэн байна.
Өчигдөр Богд суманд 4.5 магнитудын газар хөдөлсөн. Сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн ч ямар нэг хохирол учраагүйг албаныхан мэдээлсэн. Өнөөдөр өглөө Дундговь аймагт 5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Уг газар хөдлөлтийн чичирхийлэл тус аймгийн Сайнцагаан, Адаацаг, Дэлгэрцогт, Дэрэн сум болон Улаанбаатар хотод мэдрэгдсэн мэдээлэл ирсэн.
Албаны хүмүүсээс тодруулахад яг одоогийн байдлаар учирсан хохирол гараагүй байна" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!