Уншиж байна ...
Зураг
Зураг

Тэтгэврийн зээлд ямар нэг хязгаарлалт тогтоохгүй байхаар Засгийн газар, Монголбанк санал нэгдэв

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан өр, орлогын 50/50 хувь харьцааг ахмадууд эсэргүүцэж буйтай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзаж, ярилцжээ.

Улмаар тэтгэврийн зээлд ямар нэг хязгаарлалт тавихгүй байх талаар талууд санал нэгдсэн байна. Хэрэглээний зээлийн нийтлэг зохицуулалтаас тэтгэврийн зээлийг гаргах замаар ахмадуудын тавьж буй шаардлагын хүрээнд шийдэл гаргах боломжтой гэж талууд үзсэн байна.

Иймээс ирэх Даваа гарагт Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл дахин хуралдаж, тэтгэвэр барьцаалсан зээлийн асуудлыг хэлэлцэхээр боллоо.

Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр Монголбанк болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтарч ажиллахыг хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

https://www.facebook.com/Mongoliagovernment/videos/1996464697552794/