Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

ГАЗРЫН ЗУРАГ: Playtime 2025 хөгжмийн наадмын талбайн бүрэн зураглал

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 7 сарын 3
IKON.MN

Playtime хөгжмийн наадмын талбайн бүрэн зураглалыг хүргэж байна. 23 дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй амьд хөгжим болон электроник хөгжмийн уг наадам нь өнөөдрөөс эхлэн энэ бүтэнсайн өдрийг дуустал Налайх дүүрэгт байрлах "Плэйтайм" хүрээлэнд болох юм. 

Энэ жилийн тухайд гол хөгжмийн тайзнуудын тоо цөөрч илүү чанаржин найм болсон юм. Түүнчлэн наадмын талбайд хөгжмийн хөтөлбөрүүдээс гадна орчин цагийн урлагийн бусад төрлийг багтаасан арт арга хэмжээнүүд болон бусад хөгжмийн бус сэтгэлзүй, эрүү мэнд, бясалгал зэрэг хөтөлбөрүүд олон болдог юм. 

Мөн супермаркет, хувцасны дэлгүүрүүд, яаралтай тусламжийн хэсэг гээд хүний хэрэгцээг багтаасан бүхий л төрлийн асрууд наадмын талбайд байршсан байна.

“Playtime Festival 2025” наадам долоодугаар сарын 3, 4, 5, 6-ны өдрүүдэд нийт дөрвөн өдрийн турш Плэйтайм хүрээлэнд зохион байгуулагдана.
Зураг дээр хулганаа гүйлгэж илүү нарийвчилж томруулан хараарай.