PLAYTIME: Цөөн тайз, чанартай хөгжим
"Плэйтайм" хөгжмийн наадам нь энэ жил найман тайз засахаар төлөвлөжээ. Өмнөх жилээсээ ялгаатай нь энэ жил тайзны тоогоо бууруулсан бөгөөд дууны давхцал, чимээний бохирдлыг бууруулах чиглэлээр олон улсын стандарт нэвтрүүлж байгаа аж.
Иймд тэд өөрсдийн багтаа Европын нэр хүндтэй фестивалиудад олон жил ажилласан туршлагатай, Нидерландын мэргэжлийн дууны инженерийг нэгтгээд байгаа юм. Тайз бүрийн онцлогийг танилцуулж байна.
Том дэлгэцээр үзвэл илүү тохиромжтой.
Зарим хуудас аудиотой тул сонсонгоо уншаарай. 🔉🎧
Үргэлжлүүлэхийн тулд хажуу тийш гүйлгэнэ үү ➡️
Ikon.mn М.Батчимэг
Playtime Stage
Playtime тайз нь наадмын хамгийн чухал тайз ба жил бүрийн шилдэг - headliner гадаад болон дотоодын амьд хөгжмийн хамтлаг, уран бүтээлчид тоглодгоороо онцлог юм. 2025 оны олон улсын headliners буюу голлох уран бүтээлчид бол Францын Alcest хамтлаг, Солонгосын Balming Tiger, Silica Gel болон JAMBINAI хамтлагууд, Японы envy хамтлаг, Америкийн YHWH Nailgun хамтлаг нар тоглох гэж байна. Монгол уран бүтээлчдээс Magnolian, Mohanik, mxrningstar болон Мишээл хамтлаг нар тоглохоор бэлдэж байна. /Зурагт зөвхөн дээр дурдсан уран бүтээлчдийг оруулсан болно./

BNKR
BNKR Stage нь subculture, underground төрлийн гүнд чиглэсэн хамгийн edgy уран бүтээлчдийг хамруулахыг зорьдгоороо онцлог. Индастриал (industrial) интерьер, экстерьертэй байх ба энэ жил punk, post rock, industrial, metal, folk, reggae, experimental зэрэг урсгалын уран бүтээлчид тоглоно. Энэхүү тайзны тоглолтуудаас хорогдох байранд байгаа мэт мэдрэмжийг авах боломжтой.

NAAGLIHATS
Naaglihats тайз нь дэлхийн томоохон одуудаас гадна шинэ үеийн хөгжмийн урсгалыг тодорхойлж яваа электроник, техно болон экспериментал жанруудаар уран бүтээл туурвидаг маш гайхалтай уран бүтээлчдийг толилуулахаар бэлдээд байна. Онцлох уран бүтээлчид Герман улсын KlangKuentsler болон Ellen Allien, Нью Йорк хотын Aurora Halal, Англи улсын Pariah зэрэг олон улсын DJ артистууд тоглох болно. /Зурагт зөвхөн дээр дурдсан уран бүтээлчдийг оруулсан болно./

Grove
Grove тайз нь Плэйтайм наадмын үзэгчдэдээ барьж байгаа нэгэн цоо шинэ тайзны концепц юм. Энэхүү тайз нь хэт их гэрэл болон ледийн шийдлийг сөрж илүү хөгжим төвтэй, хөгжимд дурлагсдад элдэв сатааралгүйгээр сонсож буй зүйлээ таашаах боломжийг олгох юм. Нааглихац тайзнаас асар их хүчийг мэдэрч болох бол Grove тайз дээрээс илүү уянгалаг нарийн хийцийн хөгжмийг мэдрэх болно. Мөн өдөр бүрийн сүүлийн хөтөлбөр болох “Sun Rise Set”-үүд нь Grove тайзны хаалтын хөтөлбөр ба өглөө мандах шинэхэн нарыг энэхүү сеттэй цуг угтах юм.

FIRE
Fire буюу Галтай тайз нь break beat, electronica, drum’n bass гэх мэт хугархай өрөлт бүхий хэмнэлтэй өвөрмөц дуугаралтууд эгшиглэдэг “hardcore” электроник урсгалын хөгжмөөр дагнасан, Void acoustic дуугаралтын системээр тоноглогдсон тайз юм.

Disco Ger
Диско Гэр нь хаус, диско төрлийн хөгжмийн элементүүдийг хослуулан дуугаргах зориулалттай тайз билээ. Тус тайзны сор болсон дижэй нарын эгшиглүүлэх хуучны болон орчин үеийн хосолсон дуу хөгжмийн сэтүүдээс энэ төрлийн урсгалыг амьд байлгадаг энерги, түүний цаглашгүй сүнсийг бүжгийн талбайгаас мэдэрч аз жаргалаа олоорой.

Waldo
Тайвшралын хөндий болох Вальдо асар нь йога, бясалгал, бүтээлч яриагаар өглөөг угтаж, сонирхолтой зочидтой хийх ярилцлага, хэлэлцүүлэг, подкастууд, хүний эрх, амьтны эрхийг тунхагласан хөтөлбөрүүд, гэр бүлийн харилцаа, эрүүл мэндийн зөвлөгөө, хөгжмийн сургалт гэх мэт залуусын амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн төрөл бүрийн хөтөлбөрүүдээр үргэлжилнэ. Харин оройн цагуудад асуулт хариултын тататунга, уран бүтээлчдийн хөшигний ардах ярилцлага, охидын стэнд-ап комеди, Waldo Live хөгжмийн тоглолтууд, 1970, 1980, 1990, 2000 оны үдэшлэгүүдийг үзэгчдэдээ хүргэхээр бэлдэж байна.

La Vie en Rose
Наадмын “хайрын хөндий” болсон Ла Виен Роүз асар нь хувь хүн өөрийгөө болон бусдыг хайрлах, хүлээн зөвшөөрөх, мөн бие физиологи, сэтгэл зүйн эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөрүүд, бясалгал LGBTQIA+ хөтөлбөрүүд болон хөгжөөнт тоглоомууд байдгаараа онцлогтой. Мөн үдэш бүр жазз хөгжмийн аялгуунд сохор болзоог туршиж, стэнд-ап комедиануудтай инээлдэж, Драг хатдын үзүүлбэрээр наадмын шөнүүдийг эхлүүлээрэй.