Playtime Festival-н үзэл санаа, агуулга нь чанартай хөгжим, түүнийг дэлгэрүүлэх чадварлаг уран бүтээлчдийг эх орондоо тоглуулахад чиглэдэг билээ. Тиймдээ ч энэ жил тус зорилгоо улам бүр бататган амьд хөгжим, электроник хөгжмийн хөтөлбөрөөр олон улсад танигдсан хамтлаг, уран бүтээлчдийг авчрахын сацуу тайзныхаа тоог бууруулаад байгаа юм. Ингэснээр наадмын үндсэн тайзууд болох Playtime, The Bunkr, Нааглихац, Grove, Fire, Disco Ger тайзууд, "La Vie En Rose", "Waldo" асрууд нийт 8 тайзнаас олон улсын 37, дотоодын 67 хамтлаг, уран бүтээлч уран бүтээлээ хүргэх юм.
ХЭЗЭЭ: 2025-07-03-ны 21:00 цагт
ХААНА: Playtime Stage
envy хамтлаг нь анх Playtime наадамд 2014 онд ирж тоглож байсан бөгөөд дахин 2025 онд Playtime наадмын тайзнаа эргэн ирэх гэж байгаа аж.
1992 оноос хойш Японы independant hardcore урсгалын анхдагч хамтлаг бөгөөд тэдний хөгжим эрч хүч, гоо зүйг өвөрмөц байдлаар хослуулдгаараа онцгойрдог байна.
Гучин жилийн турш хөгжмийн хил хязгаарыг тэлсээр ирсэн тэдний ес дэх цомог "Eunoia" нь шинэ бүрэлдэхүүнтэй болсны дараах гүн мэдрэмж, бүтээлч эргэн сэргэлтийг илэрхийлсэн хүчирхэг ахилт болжээ.
ХЭЗЭЭ: 2025-07-04-ний 01:00 цагт
ХААНА: Naaglihats Stage
Aurora Halal нь Нью-Йорк хотод төвтэй продюсер болон DJ юм. Тэрээр Brooklyn Mutual Dreaming Party болон Sustain-Release фестивалийн үүсгэн байгуулагч. Дэлхий дахинаа 10 гаруй жил аялан тоглож, Нью-Йорк хотын Nowadays клубт резиденси эрхэлсэн тэрээр underground электроник хөгжмийн ертөнцийн нэн чухал хэсэг болсон хүн билээ.
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
|