Спортын ертөнцөд өнөөдөр дөрвөн шинэ гавьяат мэндлэв. 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д гялалзаж, эх орондоо мөнгөн медаль хүртсэн эмэгтэй шигшээ багийн дөрвөл болох М.Цэрэнлхам, О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл нар Монгол Улсын Гавьяат тамирчин цол тэмдгээ гардаж авсан юм.
Мөн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Стив Сирийг "Найрамдал" медалиар шагнасан билээ.
Ерөнхийлөгч тэмдгээ гардуулсны дараа Монгол Улсын ерөнхий сайд Г.Занданшатар тамирчдыг хүлээн авлаа.
Мөн хотын дарга Х.Нямбаатар шигшээ багийн тамирчдад ₮150 сая төгрөгийн орон сууцны гэрчилгээ гардуулжээ.
Монголын сагсан бөмбөгийн түүхэнд гавьяат дасгалжуулагч тав, тамирчин гурав байсан бол бүсгүйчүүдээр бүл нэмэв. Тэр дундаа 3х3 сагсан бөмбөгт үзүүлсэн амжилтаа төрд үнэлүүлж буй анхны тохиолдол юм.
Өмнө нь сагсан бөмбөгчдөөс
Тэгвэл 18 насандаа гавьяат болж буй Н.Нандинхүсэл эмэгтэй тамирчдаас хамгийн залуу нь юм.
Монголын спортын түүхэнд хамгийн залуудаа гавьяат тамирчин болсон эрхэм бол боксчин Н.Төгсцогт. Түүнийг 2009 оны ДАШТ-ээс 17 насандаа мөнгөн медаль хүртэхэд гавьяат тамирчин цолоор шагнасан түүхтэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!