Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

БАГЦ МЭДЭЭ: Өнөөдөр Хүй долоо худаг руу явах автобус, галт тэрэгний хуваарь болон наадмын хөтөлбөр

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Амралтын хоёр өдөр үргэлжлэх нийслэлийн иргэдийн баяр хүрээ цам даншиг наадам өнөөдөр Хүй долоо худагт азарга насны морьдын уралдаанаар эхэллээ. Наадмын нээлтийн үйл ажиллагаа 11:30 цагт болох хөтөлбөртэй байна.

Цаг уурын байгууллагаас мэдээлснээр Хүй долоо худагт өнөөдөр үдээс хойшдоо дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Усны гутал, борооны цув, шүхрээ авч гарахыг санууллаа.

Нийтийн тээврийн автобус Хүй7:1 Төв цэнгэлдэх - Яармаг - Хүй 7 худаг, Хүй7:2 МУБИС - Хүй 7 худаг гэсэн хоёр чиглэлд 07:00-23:00 цагийн хооронд явах бөгөөд дайран өнгөрөх бүх зогсоолд зогсоно. Хүй долоо худаг руу нийтийн тээврийн автобус болон галт тэрэг иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Наадмын хөтөлбөр болон Хүй долоо худаг руу иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн автобус болон галт тэрэгний хуваарийг хүргэж байна.

Хүй долоо худагт үйлчилгээний тойргоос хойш "Монгол Наадам" цогцолборын хойд уулзвар буюу Бүс нуурын гарц хүртэл тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй, зөвхөн нийтийн тээврийн автобусыг явуулна.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУСНЫ ЦАГИЙН ХУВААРЬ:

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

ГАЛТ ТЭРЭГНИЙ ЧИГЛЭЛ, ЦАГИЙН ХУВААРЬ:

Давааны зөрлөг /Хүй 7 худаг/ чиглэлд нийт гурван вагон аялна. Давааны зөрлөгөөс /Хүй 7 худаг/ нийтийн тээврийн автобусаар иргэдийг наадмын талбайд хүргэнэ.

зураг
 

Улаанбаатар өртөөнөөс Давааны зөрлөг хүртэл аялах галт тэрэгний цагийн хуваарь

  • УБ 08:00 - ДЗ 08:50
  • УБ 14:00 - ДЗ 14:50
  • УБ 19:30 – ДЗ 20:20.

Давааны зөрлөгөөс Улаанбаатар өртөө хүртэл аялах галт тэрэгний цагийн хуваарь

  • ДЗ 10:06- УБ 10:55
  • ДЗ 16:16 -  УБ 17:05
  • ДЗ 21:26 - УБ 22:15.

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН БАЯРЫН ХӨТӨЛБӨР: 

зураг
 
зураг
 
зураг