Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хүй долоо худаг руу нийслэлийн иргэдийн баяраар нийтийн тээврийн автобус үнэгүй үйлчилнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд буюу ирэх долоо хоногийн амралтын өдрүүдэд Хүй долоо худагт болно.

Энэ үеэр 07:00-23:00 цагийн хооронд хоёр чиглэлд нийтийн тээврийн 10 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм байна.

Тодруулбал Хүй7:1 Төв цэнгэлдэх - Яармаг - Хүй 7 худаг, Хүй7:2 МУБИС - Хүй 7 худаг гэсэн хоёр чиглэлд тус бүр таван автобус явах бөгөөд дайран өнгөрөх бүх зогсоолд зогсоно гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

Наадмын үеэр хүчит бөхийн барилдаан, хурдан морь уралдуулж, шагайн болон сур харваачид цэц мэргэнээ сорино.

Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулж, бурхны шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам харайх үзүүлбэртэй.