Б.Дэлгэрсайхан: Гашуунсухайт-Ганцмод хилийн боомтын төмөр замыг холбох бүтээн байгуулалтын нээлт тавдугаар сарын 14-нд болно

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын бэлтгэлийн ажлын тухай мэдээллийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулжээ.

Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд гурван гэрээ байгуулагдах учиртай. Үүний хоёр нь Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам(АҮЭБЯ)-нд, нэг нь буюу Хил дамнасан гүүрэн байгууламжтай холбоотой гэрээ нь Зам, Тээврийн Яам(ЗТЯ)-нд харьяалагдаж байна.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан "Гурван гэрээг цогцоор нь зурах ёстой. ЗТЯ-ны тухайд Хил дамнасан гүүрэн байгууламжийн ажлын гэрээг бэлэн болгож, АҮЭБЯ-нд өгсөн байгаа. Гурван гэрээг тавдугаар сарын эхээр зурна. 

Хамтарсан төмөр замыг барих барилгын ажлын нээлтийг тавдугаар сарын 14-нд хийхээр урьдчилан төлөвлөсөн. 

БНХАУ-ын Чайна Энержи компани, Монгол Улсад суугаа БНХАУ-ын Элчин сайдын яам, БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хороо зэрэг олон газар хамтран нээлтийн үйл ажиллагааны бэлтгэлийг хангаж байна. Нээлтийн дараа бүтээн байгуулалтын ажил шууд эхэлнэ. 

Хоёр төмөр замыг холбохдоо хоёр улс өөр өөрсдийн газар нутагтаа бүтээн байгуулалтын ажлаа хийнэ. Гэхдээ Монгол Улс өөрийн нутаг дэвсгэр дээр хийх бүтээн байгуулалт дээр олон улсын тендерийг дөрөвдүгээр сарын 1-нд зарласан. Тендер дөрөвдүгээр сарын 30-нд нээгдэнэ. Өнөөдрийн байдлаар хоёр компани оролцох саналаа ирүүлсэн. Тодруулбал Хятадын Төмөр замын инженеринг корпорац, Хятадын Төмөр замын барилгын корпорац оролцохоо илэрхийлсэн байна.

Барилгын ажил хоёр талдаа зэрэг эхлээд явна. Хил дамнасан төмөр замын хаалттай бүс байгуулах, барилгын материал оруулах, явуулын гааль ажиллуулах гэх зэргээр бэлтгэлээ хангасан байгаа" гэв.

Хоёр төмөр замыг нэг жил есөн сарын хугацаанд холбох төлөвлөгөөтэй байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.87.51] 2025/4/24
Орос ялчихсан. Ж....о
1 | 0 Хариулах
Зочин [103.57.95.84] 2025/4/23
Онцгой яам
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.170] 2025/4/23
Чойжилсүрэн Дэлгэрсайхан мэтийн олигархуудыг засгаас яаралтай зайлуулаачээ
1 | 0 Хариулах
Зочин [103.212.119.103] 2025/4/23
тендрийн хулгайг байхгүй болговол монгол яг катар шиг хөгжихөд 1 жил хангалттай
0 | 0 Хариулах
Зочин [203.91.114.244] 2025/4/23
Bodi-iin nuursnii barteriin gereegeer hiisen muhar tumur zam, Amundra geh zaluu ene tusul deerees 70 saya USD ashig hiisen dee. teriig gargaj ireh zorigtoi setguulch baina uu?
1 | 0 Хариулах
Зочин [192.42.116.196] 2025/4/24
Данхын ах Баатарын найз билүү. Женко эднүүс алдаг юм байноо их наядаар тоологдог мөнгө хулгайлсан гэдэг.
0 | 0 Хариулах
Зочин [23.106.56.2] 2025/4/23
2009 онд хувийн компанийн хөрөнгөөр барьж эхлээд 2012 онддуусгаж тээвэр хийх төлөвлөгөөтэй байсан ажлыг Женко зогсоож төр өөрийн мөнгөөр барина гэж саатуулсан. Төрд тэр мөнгө нь тэр бүр байхгүй байсан нэгийн Женкогийн гар хөлүүд хулгайлсаар байгаад чүү ай 2 жилийн өмнө дуусгасан чинь энэ замыг хятад талынхаас хамаагүй зөрүү баригдсан байсан. Женко улсаа үнэндээ сайн хорлож чадаж байгаа юм шүү.
1 | 0 Хариулах
Зочин [139.5.219.95] 2025/4/23
Doromjilj bgaan shu umhii MAH
1 | 0 Хариулах
Зочин [45.84.107.55] 2025/4/23
jenkog uriach muu urvagchiig
1 | 0 Хариулах
Tetgever [125.253.50.30] 2025/4/23
yugiin needgiim be shuud l ajliig ni xiilgel dee tatvar tologchdiin mongoor uuj idkeed...
0 | 0 Хариулах