Хөдөө аж ахуйн салбарын статистик мэдээллийг Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос өнөөдөр танилцууллаа.
Энэ талаар ҮСХ-ны Мөнгө, санхүү, үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Л.Энхбаатар дараах мэдээллийг хүргэв.
Том малын зүй бус хорогдол 2025 оны эхний улирлын байдлаар улсын хэмжээнд 83.8 мянга болж, өмнөх оны мөн үеэс 6.2 саяар буюу 98.7 хувиар буурсан.
Улсын хэмжээнд төллөх насны 26.7 сая хээлтэгч мал байгаагийн 4.7 сая буюу 17.5 хувь нь 2025 оны эхний улирлын байдлаар төллөсөн байна.
Нийт гарсан төлийн 4.6 сая буюу 98.4 хувь нь бойжсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.3 сая буюу 38.9 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!