Гадаадын 9,900 гаруй иргэн цалин хөлс, орлого олохоор манай улсад хөдөлмөр эрхэлж байна
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны гуравдугаар сарын үзүүлэлтийг Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос өнөөдөр танилцууллаа.
Энэ үеэр хөдөлмөрийн статистик мэдээллийг ҮСХ-ны Мөнгө, санхүү, үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Л.Энхбаатар дараах байдлаар хүргэв.
Манай улсад 2025 оны нэгдүгээр улирлын байдлаар:
Гадаадын 103 улсын 9.9 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилготойгоор хөдөлмөр эрхэлж байна. Түүнчлэн цалин хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байна.
Мөн хугацаанд Монгол Улсаас хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлстэй ажил эрхлэхээр нийт 213 хүн гадаадад зуучлагдсан нь
- Өмнөх оны мөн үеэс 111 буюу 34.4 хувь хүнээр буурч
- Өмнөх улирлаас 46 буюу 27.5 хувь хүнээр өссөн үзүүлэлттэй гарчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
