Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбуудайн гурилын импорт 2024 оны эхний долоон сард өмнөх жилийн мөн үеэсээ бараг 13 ДАХИН ӨСӨВ

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын 2024 оны эхний долоон сарын байдлаарх гадаад худалдааны дүн мэдээг Гаалийн Ерөнхий Газар(ГЕГ)-аас танилцуулсан. 

Тус газраас өгсөн мэдээллээр манай улс дээр дурдсан хугацаанд 6.5 тэрбум ам.долларын барааг импортоор авчээ. Энэ нь 2023 оны мөн үеэс 1.4 тэрбум ам.доллароор буюу 27.6 хувиар өссөн үзүүлэлт болж байна.

Гол нэрийн импортын барааны тоо хэмжээнээс харвал хамгийн өндөр өссөн нь улаанбуудайн гурил байгаа юм. 2024 оны эхний долоон сарын хугацаанд 31.8 мянган тонн улаанбуудайн гурил авсан нь 2023 оны мөн үетэй харьцуулахад 12.6 дахин өссөн байна. 

зураг
 

Гурил, малын тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг энэ оны дөрөвдүгээр сард УИХ баталсан. Үүнтэй холбогдуулан тавдугаар сарын 1-нээс улаанбуудайн гурил, малын тэжээл зэрэг нийт 11 бүтээгдэхүүнийг тодорхойгүй хугацаагаар гаалийн албан татвараас чөлөөлсөн.

Түүнчлэн оны эхний долоон сард суудлын 68,551 автомашин импортоор авсан нь өмнөх оны мөн үеэсээ 1.8 дахин нэмэгджээ.

зураг