Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Оны эхний долоон сард экспортын дүн импортынхоос $2.9 тэрбумаар давж, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарлаа

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын гадаад худалдааны 2024 оны эхний долоон сарын гүйцэтгэлийг экспортын 435,983, импортын 226,696 гаалийн мэдүүлгийг болон бусад эх сурвалжийг үндэслэн гаргаснаа Гаалийн Ерөнхий Газар(ГЕГ)-аас танилцууллаа.

Дурдсан хугацаанд гадаад худалдааны нийт бараа эргэлт 15.7 тэрбум ам.доллар болж, 2023 оны мөн үеэс 1.9 тэрбум ам.доллар буюу 14.2 хувиар өсжээ. Экспортын дүн импортын дүнгээс 2.9 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа.

зураг
 

Тодруулбал оны эхний долоон сард экспортод 9.3 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.5 хувиар өссөн дүн юм.

Экспортын барааны нийт дүнд

  • эрдэс бүтээгдэхүүн 8.2 тэрбум ам.доллар буюу 88.3 хувь;
  • сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 481.8 сая ам.доллар буюу 5.2 хувь;
  • нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 271.6 сая ам. доллар буюу 2.9 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 96.4 хувийг эзэлж байна.

2024 оны эхний долоон сард 46.1 сая тонн чулуун нүүрс экспортолсон бөгөөд энэ нь 2023 оны мөн үетэй харьцуулахад 35.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Түүнчлэн 15.2 мянган тонн малын мах, дайвар бүтээгдэхүүн гадаадын улсуудад нийлүүлсэн нь өмнөх оноос 18.8 хувиар буурчээ.

зураг
 
зураг
 
зураг