ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-аас 5.5 мянган тонн гурилыг татваргүй оруулж ирсэн ч ҮНЭ БУУСАНГҮЙ

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гурил, малын тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг энэ оны дөрөвдүгээр сард УИХ баталсан. 

Үүнтэй холбогдуулан тавдугаар сарын 1-нээс гурил, малын тэжээл зэрэг нийт 11 бүтээгдэхүүнийг тодорхойгүй хугацаагаар гаалийн албан татвараас чөлөөлсөн. 

УИХ-аар хууль хэлэлцэх үед ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Гурилыг импортын татвараас чөлөөлчихвөл үнэ бууна. Дагаад инфляц, арилжааны банкны зээлийн хүү нэг оронтой тоонд буурна" хэмээн ярьж байв. 

Үндэсний Статистикийн Хороо голлох нэрийн барааны дундаж үнийг долоо хоног бүрээр гаргадаг. Ингэхдээ "Алтан тариа" үйлдвэрийн гурилыг Улаанбаатарын зах худалдааны төвүүдэд хэдэн төгрөгөөр зарагдаж буй мэдээллийг авч судалдаг. Учир нь тус үйлдвэрийн гурилыг хамгийн их хэрэглэгчтэй гэж үзээд дундаж үнэ болгож тооцдог байна. 

ҮСХ-оос гаргасан үнийн мэдээллийг хууль батлагдах, гаалийн албан татвараас чөлөөлөх Засгийн газрын тогтоол гарах сар өдрүүдтэй харьцуулж үзэв. Гурилын үнэ өнгөрсөн саруудад өсөж, буурахгүй тогтвортой байгаа ажиглагдлаа.

Гаалийн Ерөнхий Газар манай улсаас орж гарсан бараа, бүтээгдэхүүний мэдээллийг сар бүрээр нь тооцон гаргаж, албан ёсны сайт дээрээ нээлттэй тавьдаг. Манай улс 2024 оны эхний таван сарын байдлаар АНУ, Итали, ОХУ, БНХАУ зэрэг улсаас 14 мянга гаруй тонн гурил импортолжээ.

Үүнээс гурван мянган тонныг АНУ, Итали, БНХАУ-аас импортолжээ. Тэгэхээр манай улсад импортлогдож буй гурилын 99 хувь нь ОХУ-ынх байгаа юм. Зөвхөн тавдугаар сард 5.5 мянган тонн гурилыг 1.5 сая ам.доллароор ОХУ-аас худалдаж авсан байна. 

ҮСХ импортоор орж ирсэн гурилын үнийг ажигладаг. Гэхдээ ОХУ-аас орж ирсэн гурил хаана ямар үнээр зарагдаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд хуваалцах боломжгүй хэмээн тайлбар өгсөн юм. 

Засгийн газрын зүгээс "Манай улсын жишсэн хүн амын гурил, гурилан бүтээгдэхүүний хэрэгцээг 2024 оны байдлаар тооцоход 290 мянган тонн байна.

Гурил, гурилан бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэл, нөөцийг харгалзан жилийн нийт хэрэгцээний 10 хүртэл хувь буюу 25 мянган тонн улаан буудайн гурилыг Монгол Улсын хилийн боомт бүхий аймгуудаар импортлох шаардлага үүсээд байна" хэмээн хуулийн танилцуулгадаа дурдаж байв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
52
Зураг
ХАХА
18
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
85 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [122.201.31.183] 2025/2/15
Дотоодын нэртэй Алтан тариа, Милл хаус гэх мэт гурилын монополууд нь өөрсдөө оросоос гурил их хэмжээгээр импортлож оруулж ирцгээж байгаа ш дээ. Баримттай шүү. Тэгэхээр тэд орос гурилаар нь зардаг уу?аль эсвэл өөрсдийн гурилын нэрээр савладаг юм болов уу?! Оросоос сайнч орж ирж байгаа, бас олны дунд муу ч гурилууд их орж ирж байна лээ. Гэвч эцсийн хэрэглэгчдэд хүргэх хэцүү юм билээ. Засаг гаргасан шийдвэрээ хугацаанаас нь өмнө аль хэдийн өөрчилсөн шүү. Одоо бол төмөр замаар улаан буудайн гурил огт оруулахгүй байгаа
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.217] 2024/6/10
Албан ёсны гэрээт газруудаар тодорхой хэмжээгээр тогтсон үнээр зарах хэрэгтэй шүү дээ тэгж байж үнэ ханшаа барих байхаа
0 | 0 Хариулах
Зочин [122.201.23.83] 2024/6/10
Одоо барьж шоронд хориод буудаж алдаг 30 аад оны аргаа хэрэглэх болж дээ МАН.
1 | 0 Хариулах
CAPSLOCK [59.153.113.130] 2024/6/10
ҮНЭ БУУГААГҮЙ БОЛ ҮНДЭСНИЙ НЭРТЭЙ МОНОПОЛУУД ХОР ХУТГАСАН ГЭСЭН ҮГ
2 | 0 Хариулах
Элбэг байлга [66.181.191.120] 2024/6/9
Элбэг болгочихвол хугацаа богинотой бүтээгдэхүүнийг хямдруулж л далд оруулна даа.
1 | 0 Хариулах
Зочин [59.153.115.185] 2024/6/9
Үнийг албадан буулгах хэрэгтэй . Нийгмийн хариуцлагын хүрээнд аль ААН импортын гурилыг авсан бэ? Бид тэндээс хямд үнээр нь авъя. Нөөцийн мах шигээ гурилаа төр хариуцаад хямд үнээр нь борлуулаач. Тээврийн зардлаа тооцоод улс бага хэмжээний ашиг хараад зарахд лав дотоодын гурилаас арай хямд байж таарна.
1 | 0 Хариулах
Зочин [202.72.245.206] 2024/6/9
Орос гурилыг Амарбаясгалан идсэн
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.181.177] 2024/6/9
Бага ч гэсэн буусан шүү цаашид ч бууна биз
0 | 1 Хариулах
Зочин [103.57.93.176] 2024/6/9
odoo shine tur garch ireed vniin dvn hariutsdag baraa borluuldand hynalt tavidag heden chenj nartai temtsdeg yamtai boloh heregtei bna
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.70] 2024/6/9
манайд юмны үнэ бууна гэж хэзээ байсын дандаа л дээшээ явдагшдэ
3 | 0 Хариулах
Зочин [202.9.40.122] 2024/6/10
Монголд бараа материалын үнэ нэг л өсвөл дахиж хэзээч буудаггүйг Манын мангарууд одоо хүртэл ойлгоогүй л байн даа
0 | 0 Хариулах
Тэнгэр [202.126.91.138] 2024/6/9
Сум аймгийн дэлгүүрт дээд гурил 1 р гурил ирсэн байна. Дээд гурил 75 мянга 1р гурил 65 байна икон новш минь
0 | 0 Хариулах
[203.98.76.249] 2024/6/9
үр дүнгүй ажилласан саад-сайдуудаа цаазалдаг л байх даа. ардчилсан биш феодал ангит нийгэмд байна шүү дээ. цаазалж байгаад л ардчилал руу харах байх даа
1 | 0 Хариулах
Bayar [73.176.123.168] 2024/6/9
Гурилын үнийг буулгаж яах гээд байгаа юм бэ? Зах зээлийнхээ жамаар л явна шүү дээ. Гурилын үнэ өсвөл дотоодын үйлдвэрлэгчид, тариаланчдад л ашигтай. Өрсөлдөөн ч нэмэгдэнэ, өрсөлдөөний дүнд үнэ нь ч буурна. Цэвэр зах зээлийн зарчим. Засгийн газарт гурилын үнэ буулгах үүрэг түй ч байхгүй. Ямар гээчийн коммунист сэтгэлгээ гээч вэ??
2 | 7 Хариулах
Зочин [139.5.217.221] 2024/6/8
Гурил идэж өсөөгүй, бензинээр явдаг машинд сууж өсөөгүй хүн байхгүй байлгүй дээ. Улс орондоо хайртай байгаарай. Монголчууд дотоод гурилынхаа үнийг нэмээд ер буулгадаггүй шүү дээ.
5 | 2 Хариулах
[203.98.76.249] 2024/6/9
байгаа ш дээ. 100 жилийн өмнө сая тэрбумаараа байхад.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.201] 2024/6/9
Амьд хүмүүсийн дунд сүнс бас ацаа хийж яваан.
1 | 0 Хариулах
И [66.181.161.27] 2024/6/8
Гаднаас хямд оруулж ирээд дотоодын ханшаар зараад цулайж бгаам бналдаа.Шалгаач !!
2 | 0 Хариулах
Зочин [94.177.106.55] 2024/6/8
Комунизм би лайк
0 | 0 Хариулах
FF [202.9.40.242] 2024/6/8
Oros guril sain guril bna lee shuu. Khahuud n' Ulaabaatar, Altan taria khojr eldekhed khaimar shig sunaj agshaad baikh juum. Neg No bna daa!!!!
4 | 0 Хариулах
Зочин [202.55.188.44] 2024/6/8
Мэдээж гурилын зам зээлийн ядаж талыг нь импортоор хангаж байж үнэ жигд бууна тэгэхээр яах нь уу 130000 тонн оросоос авах нь бн
2 | 0 Хариулах
э/з [202.126.91.202] 2024/6/8
Монгол туйлын ядуу орон атлаа бүх юмны үнэ нь Япон Сингапур шиг л болцон бн цалин өчүүхэн орлого муу мөртлөө тансаглах гэж ёстой алж өгнө цаагуураа сүйрч байгаа эдийн засаг!!!!
5 | 0 Хариулах
Зочин [202.126.91.166] 2024/6/8
Энэ чинь л Монгол хүний зан шүү дээ. Юу ч хэлээд нэмэргүй. Мухар үхэр шиг дайраад л байна. Хол хоцрогдоод бас хоцорсноо мэдэхгүй өрвөлзөөд байгаа биз. Хүний хөгжлөөр дэлхийд хэддүгээрт явдаг юм бол доо бид.
2 | 0 Хариулах
Зочин [103.168.34.95] 2024/6/8
amarbayasgalan ta odoo bulgaach unee boon heruul hiigeed bsan batsaan
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.234] 2024/6/8
Ard n Elbegdorj bgaa shuu
1 | 3 Хариулах
Зочин [202.131.245.69] 2024/6/8
xaxa
1 | 0 Хариулах
Зочин [103.168.34.135] 2024/6/8
Оросоос гурил оруулах хаалга нээгээгүй бол өнөөдөр гурилын үнэ 10000 болсон байгаа. Араасаа бүх хүнсний барааны үнийг дагуулаад инфляц галзуурсан бх байлаа.
8 | 8 Хариулах
Зочин [203.21.120.133] 2024/6/8
МАН-ы ийм тэнэг гөлөгнүүд их шүү. Хүмүүс энийг нь уншаад нээрээ тийм юм болов уу гэж бодно гэж боддог юм болов уу.
3 | 3 Хариулах
SEgal [139.5.219.244] 2024/6/8
Иргэнээ боддог гадаадын орнууд үнэ өсгөхгүй байх бүх аргыг хэрэглэж шаардлагатай бол төр нь зохицуулаад явдаг. Манай Занданшатар тэргүүтэй дарга нар мах гурил дээр үнэ зохицуулна л гэдэг хэдэн жил ч өнгөрөв дөө.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.188.10] 2024/6/8
Гурил, гурилан бүтээгдэхүүн эрүүл мэндэд муу гэнэ. Бууз хуушуур, цуйван г.м хоолны хэрэгцээнд нэг их орохгүй байх. Харин үнэд орсон далиманд нь элдэв бялуу, боов боорцог, талхны хэрэглээгээ багасгаж чадвал сайн л байна.
3 | 1 Хариулах
Tohirloo tsoo [66.181.179.63] 2024/6/8
Albaar undeslelgui unee nemsen gej dugnej bn. Uunig zogsooh hergtei
3 | 0 Хариулах
Зочин [202.126.90.169] 2024/6/8
Оросод гурил бхгүй э Түрэмгий цэргээ хооллож чадахгүй бгаа
4 | 10 Хариулах
Зочин [202.55.188.114] 2024/6/8
Сонгуулийн зардал босгох шоу байлаа . Татваргүй оруулах засгын шийдвэр гаргаад ар талд эрх бүхий нөхдүүдийн аж ахуйн нэгжүүд гурил оруулж ирдэг гэж хардахаар байгаа юм.
8 | 0 Хариулах
Наран [66.181.189.204] 2024/6/8
Оросын чанар сайтай гурилаа идээд байхад алтан тариа өөр хаачих вэ дээ .Хятадруу л гаргах байхдаа .Алтан тариа ширхэгтэй гурилаа үйлдвэрлэхээ больсон юм уу эсвэл Хятад руу гаргаад байгаа юм уу?
6 | 8 Хариулах
Зочин [103.168.34.135] 2024/6/8
Алтан тариа урсдаг гурилаа Орос гурилтай холихгүй л бол гүйхгүй шд
6 | 1 Хариулах
Зочин [202.72.245.206] 2024/6/8
МАН ыхны мэргэн бодлогын үр дүн, энэ дээ
8 | 1 Хариулах
irgen [14.1.81.78] 2024/6/8
гурилдаа биш ээ монгол хүндээ байгаа нэг л үнээ нэмсэн бол дххиж буулгана гэжхэзээч байдаггүй хятадаас 10 мо гоор авсан пмыг 10 юань 20 рублеер авсах юмыг 200 рубль 50 центийн юмыг 5 $ болгож шулдаг юу ч байгаад нэмэргүй!
4 | 1 Хариулах
Зочин [67.159.8.141] 2024/6/8
Энэ 2 ямар хор найруулаад л зогсоод байна даа. Монгол улс хямд үнэтэй улс биш болсон. Засгийн газраас нь хүнсний хөгжүүлэлтийн бодлого гаргахгүй байхаар яаж хөгжиж дэвших вэ дээ. Ингээд л хэдэн сая доллар гадагшаа урсаад байхаар ямар хэрэг байхав.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.178.98] 2024/6/8
Орос гурил хог л доо
15 | 10 Хариулах
Зочин [202.9.40.6] 2024/6/8
Орос будаа амтгүй
8 | 9 Хариулах
Зочин [202.9.40.6] 2024/6/8
Алтан тариа 3900....дээд
3 | 0 Хариулах
Зочин [103.168.34.72] 2024/6/8
Орос гурил дэлгүүрүүдэд арай хямд байна лээ шүү. Уг нь ч чанартай л даа. Ядаж ус сайн даадаг юм.
12 | 9 Хариулах
Зочин [59.153.114.68] 2024/6/8
Хятадаас будаа гурилаа захиалж авч идий дөө яршиг.
1 | 2 Хариулах
зочин [202.9.46.227] 2024/6/8
Тэр оруулж ирсэн орос гурал нь хаана зарагдаад байнаа. Харагдахгүй л юм байна.
9 | 0 Хариулах
Зочин [139.5.217.218] 2024/6/8
Орос гурил хямд байна. Бидний мөнгөөр цадчихсан хулгайчид санаатайгаар газар тариаланг унагаад гээд байна
8 | 1 Хариулах
Зочин [202.9.40.158] 2024/6/8
Украйнаас дээрэмдэж авсан буудай хадгалалтын горим алдагдсан тул гурил хийх боломжгүй юм аа. Бодвол спирт хийсэн биз. Тэгээд л хаана ямар үнээр зарж байгаагаа хэлж чадахгүй байгаа даа.
5 | 4 Хариулах
MGL [202.126.89.253] 2024/6/8
hulgaichuud
2 | 0 Хариулах
Хпүн пт [45.117.35.1] 2024/6/8
3.кг гурилын үнээр 500 нр гр боов авч байгаа ,
3 | 0 Хариулах
Зочин [66.181.186.91] 2024/6/8
Гурил оруулж ирлээ гээд яах юм. Ченжийн үнээр ашиг хараад зарвал яаж буух юм. Хуучин үнээр буюу арай бага үнээр борлуулбал буудаг юмаа.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.178.84] 2024/6/8
орос руу зайл
1 | 7 Хариулах
Зочин [202.126.91.223] 2024/6/8
Монгол хүн монголдоо гай болж монгол шуналаасаа болж монголоо барьж иднэ гэдэг олон зүйл дээр харагдах юм.
15 | 0 Хариулах
Зочин [103.168.34.101] 2024/6/8
Одоохондоо яахав ээ.Зөвхөн сонгуулын шоу л даа. Ирээдүйд асар хортой бодлого л доо .Дотоодын үйлдвэрлээ дампууруулаад
6 | 5 Хариулах
Зочин [73.217.117.94] 2024/6/8
tatvargui yum oruulna chxshg iim l teneg munxag xumuus de
2 | 3 Хариулах
Зочин [66.181.160.72] 2024/6/7
гурилын үнэ буусан шүү гичий сайт хуцаарай
6 | 11 Хариулах
Зочин [66.181.178.84] 2024/6/7
5.5 мянган тонн орос гурил биш Украйнаас дээрэмдсэн гурил Хулгай дээрэм хар мөртэй МАН гаруудаа
5 | 7 Хариулах
Зочин [66.181.186.91] 2024/6/8
Чиний Украйны гурилаар дэлхийн улаан буудайн талыг хангадаг орон юугаа хийх юм. Ууяа оркууд ер нь юм уншдаг болов уу?
6 | 2 Хариулах
Зочин [202.126.91.166] 2024/6/7
Увсад хамгийн олон ЦАРЦАА нүүжээ. Ч. Хүрэлбаатар нь сонгуулийн санал худалдаж авахаар оюутнуудад мөнгө тараачихсан. Энэ бас хэний царцаанууд вэ?
5 | 0 Хариулах
Зочин [103.57.94.95] 2024/6/7
оруулж ирсэн байгууллага нь сайхан ашигтай ажиллаж байгаа юм байна да
2 | 0 Хариулах
Зочин [66.181.178.98] 2024/6/7
За яасан орос гурилаа бараг идэж өссөн гээд хуцацгаагаад байлуу хахаха
2 | 7 Хариулах
Зочин [202.126.89.193] 2024/6/7
Ийм байхад яаж манай улс хөгжихийн бэ !!!!
4 | 1 Хариулах
Алейка хаана бна [66.181.161.42] 2024/6/7
Тэр ОХУ-ын гурил чинь хаана бна? Худал мэдээлэл тараахаа боль!
6 | 2 Хариулах
Зочин [159.65.223.131] 2024/6/7
Импортын гурилыг татваргүй оруулж ирэхийн оронд дотоодын үйлдвэрлэлийг дэмжих нь илүү дээр байсан юм. Ийм бодлогогүй шийдвэр гаргаснаар манай Монголын үйлдвэрлэгчдэд илүү их асуудал үүсгэсэн. Дотоодын үйлдвэрлэгчид илүү их гурил борлуулж, хүчин чадлаа нэмэгдүүлэн, үйлдвэрлэлийн процессыг сайжруулах боломжтой байсан бол одоо илүү өрсөлдөөнтэй тулгарч байна. Импортын гурилыг татваргүй оруулж ирснээр үнэ буурсангүй, харин ч дотоодын үйлдвэрлэгчдийн боломжийг хязгаарласан юм.
7 | 9 Хариулах
Зочин [139.5.217.218] 2024/6/8
Тэгээд Цэнгүүнийг дэмжих хэрэг үү.Ховдод гурил хямд байна.Үнэтэй чанаргүй гурилаа та ид .Бид хямд гурилаа идье.Надад ямар гурил идэхийг бүү заа.
3 | 1 Хариулах
Зочин [203.91.115.53] 2024/6/7
Бөгсөө тослоол мануурч байтал ийм юм болж. Нөгөө эх орон хаана байна вэ? Импортын татварын тэглэсэн ч ОХУ-ын талаас экспортын татварыг хэвээр үзээв. ХА ХА ХА
3 | 7 Хариулах
Зочин [139.5.216.43] 2024/6/7
mgld neg osson ym ulam osnuu gehees buusan tuuhiig medehgui ym bna bugd shulaach boltson garuud
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.242] 2024/6/7
Манайд 5.5 мянган тн юу ч болоогүй дуусчихсан юм байна.
3 | 0 Хариулах
Зочин [103.168.34.114] 2024/6/7
Ikon зайл АН худалдагдсан
3 | 14 Хариулах
Зочин [103.57.94.175] 2024/6/7
хэхэ та МАНд тархиа угаацанан уу.
8 | 2 Хариулах
Зочин [66.181.189.107] 2024/6/7
Орос гурил хөдөөгүүр нэг кг нь 1500-1600 төгрөгтэй л байна. Юу олж бичээд байна. Тэр үнэтэй гурил идэх сонирхолтой нь 3000.4000 харах аваад идэж л байхгүй у.
7 | 2 Хариулах
Зочин [103.168.34.136] 2024/6/7
Манай улс ийм л их гурилын дутагдалтай байсан бшд.
2 | 1 Хариулах
Зочин [77.100.182.196] 2024/6/7
jdaz guirilaa hiiz chadadguiu hoorhiis ymdaa tom ym jriadl oroor ym bosgood daraahanni nuraagaadl mongolchuud unen usan teneg ymdaa
0 | 0 Хариулах
Zochin [202.126.88.160] 2024/6/7
Нэг их ч буруу бодлого байгаагүй шдээ. Оросоос гурил оруулж ирсэн компаниуд нь дотоодын үйлдвэрүүдтэй далд хамаарал бүхий, бас хуулийн үр дүнг ядаж сонгуулиас өмнө муу байлгах зорилготой улс төрийн нөлөөлөлд автсан компаниуд байгаа. Хамгийн хөгийн нь дотоодын гурилын үйлдвэрүүд нийлүүлэлтээ багасгаад татчихсан. Та нарыг хэр удаан гүрийхийг чинь харнаа.
4 | 2 Хариулах
Зочин [202.126.88.162] 2024/6/7
МАН энэ нам иргэд биднийг 8 жил хуурлаа. Одоо болсон.
12 | 0 Хариулах
Шарк энхтүвшин [202.126.91.167] 2024/6/7
Боолын гэрээ хийж МАН-ын жагсаалтад орчихоод одоо яагаад худлаа жүжиглээд унавдаа ШАРК минь. Өнөө юм боддоггүй цагаан цааснууд нь магтаад унажээ. Нас барахгүй л бол тэр жагсаалтаас гарч хасагдахгүй, үхэж байж л гарна тийм хууль номтой юм билээ. Үнэхээр хувийн хэвшлийг төлөөлж ажилладаг бол ямар ч эрүүл хүн МАН-ыг сонгохгүй байсан. Бизнесийнхэнд хоёр л зам бий. Нэг бол манай намд мөнгө төлж, бизнесээ дээрэмдүүл, нөгөө бол ШОРОНД ОР. Татвар нэмдэг, ковидоор бүгд хаалгаа барьсан гээд хувийн хэвшлүүд хүнд л байгаа шд. Энийг мэдэж л байгаа шдээ. МАН нь ч хог, Жагсаалтын шарк нь худлаа хэлбэр. Худ бойс 😂
7 | 0 Хариулах
Зочин [66.181.182.80] 2024/6/7
Хайран доллар, хэн ч авахгүй гурил оруулж ирэх гэж валютаа гадагшлуулж байдаг тэнэг л байна даа
9 | 5 Хариулах
Зочин [103.57.93.63] 2024/6/7
Хувийн компаниуд угаасаа зах зээлд байгаа үнийг дагаж бараагаа зарна. Зах зээлд гурил 2000 төгрөг байгаа бол Оросоос 1000 төгрөгөөр авсан ч ашгаа бодоод 2000-аар л зарна. Үнэ буулгая гэж байгаа төр өөрөө 1000-аар оруулж ирээд 1200-аар зар л даа.
2 | 1 Хариулах
Зочин [95.211.60.16] 2024/6/7
Цементчдийг хорлож дотоодын олон үйлдвэрлэгчдийг дампуурууьж байрны үнийг өсгөсөн. Одоо гурил руу орж ХАА-н ахуйн салбарыг дампууруулах бодлого гаргалаа.
9 | 7 Хариулах
Зочин [66.181.186.91] 2024/6/8
Чам мэтийн нэг муу бөбөчин улсын ажилд хошуу дүрээд яах юм.
2 | 1 Хариулах
D [202.21.97.230] 2024/6/11
Communist llar
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.108] 2024/6/7
Гадуур кг 1750₮ гээд орос дээд гурил зараад бгаам бишүү? Хямд гурил идий гэвэл орос гурилаа ид. Монгол тариаланч үйлдвэрлэгчдээ дэмжий гэвэл үнэтэй Монгол гурилаа ид!
10 | 1 Хариулах
Зочин [202.21.120.102] 2024/6/7
sogtuu orsiin naad hogoor chini yaadag yum ene bol uls ornii esreg hiisen gemt hereg . ter hevleliin baga hural hiigeed baisan nobshnuudiig bugdiig ni barikh heregtei
8 | 5 Хариулах
Зочин [103.168.34.118] 2024/6/7
Nursnii hulgaich chuluunzagd geed neg gologoor damuulaj ih hulgai hij baigada barimt ni tsugluulaj baigaa tul medeelel baival bicherei
4 | 0 Хариулах
Зочин [103.57.95.204] 2024/6/7
ҮСХ chine medeelel altan taria giin uneer stat aa awdag sht. Altan taria edr bol ugasa unee buulgaagui. Ghde zahuudaar oros hamaagui hymd, deed guril n ter dundaa 2 dahin hymd l zaragdaj bn lee.
1 | 0 Хариулах
Зочин [202.131.227.82] 2024/6/7
tegeed ter oros gurilaa l ideech dee
1 | 4 Хариулах
Зочин [103.212.118.172] 2024/6/7
Идэж байна.
5 | 0 Хариулах