"Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах төслийн санхүүжилтийн талаар мэдээлэл өглөө.
Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай "Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын таван баг шалгарч, Монголын багтай хамтарч ажиллана. Шинэ хотын ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал наймдугаар сарын 31-нд гаргаж дуусгана.
Нарийвчилсан ТЭЗҮ, тооцоо, үнэлгээг энэ онд багтаан дуусгахаар төлөвлөж байна.
2025 оны эхний улиралд "Шинэ Хархорум" хотын бүтээн байгуулалтыг эхэлнэ. Хотын төв талбайн зургийг судалж, төсөв, хөрөнгийг Засгийн газартай ярьж байна. Ерөнхийлөгчийн ордон зэрэг бүтээн байгуулалтыг эхлүүлэх ажлыг эрчимжүүлнэ.
Олон улсын туршлагаас харахад төр, хувийн хэвшил, иргэд нийлж төслийг хэрэгжүүлэх ёстой. "Шинэ Хархорум" хот төслийг төр, хувийн хэвшлийн санхүүжилтээр хэрэгжүүлнэ. Бүх санхүүжилтийг улсын төсвөөс гаргадаг байх нь тухайн хотын санхүүгийн тогтвортой байдалд оновчтой биш.
Тиймээс үзэсгэлэнг хөрөнгө оруулагчид ирж сонирхоорой. Төр суурь дэд бүтэц, шаардлагатай бүтээн байгуулалтыг хийх бол хувийн хэвшил эдийн засаг, байршил, зах зээлийн үр ашигтай байдлаар хот төлөвлөлтөд оролцох нь оновчтой.
"Шинэ Хархорум" хотын байршил Монгол Улсын тээвэр ложистикийн зангилаа, аялал жуулчлалын хамгийн том бүс нутаг учир хувийн хэвшлийнхэн анхаарах ёстой төсөл.
Эхний үзэл баримтлалаар хотын 30% нь ногоон байгууламж байх, түүхэн дурсгалуудыг сэргээх, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээтэй, засаг, захиргааны нэгж, олон улсын компаниуд болон зарим ЭСЯ-ыг уг хотод байршуулах төсөөлөл гарч байгаа" гэж ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!