Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Шинэ Хархорум" хотын төлөвлөлтөд Итали, Мексик, ОХУ, Бангладеш, Сингапур, Турк зэрэг 18 улсын баг шалгарчээ

Б.Манлай
2024 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлахад 54 улсын 428 баг бүртгүүлжээ.

Энэ талаар "Шинэ Хархорум" хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны захиргааны Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Дарханчулуун "Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлахад 54 улсын 428 баг бүртгүүлсэн. Төлөвлөлтийн үйл ажиллагаа эхлэхэд 76 баг бүтээлээ ирүүлснээс хоёрдугаар шатанд шалгарсан 18 улсын 36 багийн бүтээлийг олон нийтэд танилцуулах гэж байна.

Хоёрдугаар шатанд шалгарсан багууд:

  1. Монгол Улс 6
  2. БНХАУ 5
  3. ОХУ 5
  4. Турк 4
  5. Казахстан 2
  6. Серби
  7. Сингапур
  8. Индонез
  9. Австрали
  10. Их Британи
  11. Мексик
  12. Бангладеш
  13. Япон
  14. Польш
  15. Болгар
  16. Итали
  17. Бруней
  18. Хорват улсын баг шалгараад байна.

Эдгээр баг нь 775 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцсон.

Олон улсын сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг АНУ-ын Корнелийн их сургуулийн доктор, профессор, Польш, Герман, БНСУ-ын шүүгчид шүүнэ. Шүүгчдийн бүрэлдэхүүн 11 хүнтэй. Шүүгчдийн нэрийг зарлахгүй.

"Шинэ Хархорум" хот төлөвлөлтийн үйл ажиллагааг дэлхийн шилдэг хот төлөвлөгч нарыг оролцуулан боловсруулж бүтээл нь ирлээ. Иргэд энэ сарын 25-наас https://www.facebook.com/Kharkhorumcity хаягт хандаж, эдгээр бүтээлд саналаа өгөөрэй" гэв.

18 улсын 36 багаас шилдэг таван багийг шалгаруулснаар "Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг эцэслэн боловсруулах юм байна.

Олон улсын багуудын хийсэн "Шинэ Хархорум" хот төлөвлөлтийн шийдлүүд нь макеттай байгааг тэрбээр хэллээ.

Хотын ерөнхий төлөвлөгөө боловсруулах болон зураг төсөл, бүтээн байгуулалтад зарцуулагдах төсвийг нийтэд мэдээлэх болно.

“Шинэ Хархорум” хот байгуулахтай холбоотойгоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байгаа билээ.