ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Шинэ Хархорум хотын ерөнхий төлөвлөгөөг гаргах шалгаруулалтад тэнцсэн олон улсын 36 баг бүтээлээ танилцуулж, иргэдээс санал авна"

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Шинэ Хархорум" хотын ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын явц, үр дүнгийн талаар  Ерөнхийлөгчийн Тамгын газар болон "Шинэ Хархорум" хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаанаас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай "Хархорум хотыг сэргээн байгуулах тухай зарлиг 2022 оны арванхоёрдугаар сард гарсан байдаг. Зарлигийн дагуу Барилга, Хот Байгуулалтын Яамны харьяанд мэргэжлийн захиргаа байгуулж, нэг жил гаруй ажиллаж, шинэ Хархорин хотын ерөнхий үзэл баримтлалыг боловсруулсан.

Өнгөрсөн 400 жилийн хугацаанд дэлхийн 52 орон нийслэлээ нүүлгэх төслийг хэрэгжүүлсэн туршлагатай. Тухайлбал БНСУ болон бусад зургаан орон 2032 он хүртэл нийслэлээ шилжүүлж, хот байгуулна.

Өнгөрсөн хугацааны сургамж дээр үндэслэж, хот төлөвлөлтийг мэргэжлийн түвшинд хийх ёстой учир олон улсын сонгон шалгаруулалт зарласан.

2024 оны гуравдугаар сарын 18-наас долдугаар сарын 16-ны хооронд зарласан "Шинэ Хархорум" хотын ерөнхий төлөвлөгөө, ТЭЗҮ-ийг хийх сонгон шалгаруулалтад 18 орны 36 баг хоёр шатны шалгаруулалтад тэнцэж, энэ сарын 25-наас өөрсдийн бүтээл, саналаа Монгол Улсад танилцуулах гэж байна.

Долдугаар сарын 25-31-ний хооронд https://www.facebook.com/Kharkhorumcity цахим хаягаар олон улсын шилдэг 36 баг бүтээлүүдээ танилцуулж, иргэдээс санал авна.

Олон улсын шилдэг багуудын "Шинэ Хархорум" хотын бүтээн байгуулалт, ерөнхий төлөвлөгөөнд иргэдийг саналаа өгөхийг уриалж байна.

Долдугаар сарын 28-31-ний хооронд бүх хүнд нээлттэй үзэсгэлэн зохион байгуулна. Энэ үеэр санал зөвлөмжөө өгөх боломжтой. Үзэсгэлэнд Ерөнхийлөгч, УИХ-ын болон Засгийн газрын гишүүд оролцоно.

Долдугаар сарын 31-нд шилдэг таван багийг шалгаруулж, "Шинэ Хархорум" хотын ерөнхий төлөвлөгөө, ТЭЗҮ-ийг хийхэд Монголын талын багтай хамтарч ажиллах юм.

Дэлхийн 18 орны 36 багийн 100 гаруй шилдэг архитектор зөвхөн "Шинэ Хархорум" хотын төлөвлөлт бус орчин үе хот төлөвлөлтийн талаар мэдээлэл өгч, туршлага солилцоно"гэж ярилаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
18
Зураг
ТЭНЭГЛЭЛ
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
zochin [172.58.166.127] 2024/7/30
ulger
0 | 0 Хариулах
💩 [66.181.183.17] 2024/7/24
hujaanuud
0 | 0 Хариулах
Зочин [12.74.220.57] 2024/7/24
🖕🏻🖕🏻🖕🏻🖕🏻🖕🏻🖕🏻🖕🏻
2 | 0 Хариулах
Зочин [202.126.91.157] 2024/7/24
ТӨСВӨӨС ХУСДАГ АРГА ТКХНОЛОГИ БҮР ТӨГӨЛДӨРШЖЭЭ ОДОО ГАДНЫХАНТАЙ НИЙЛЖ ХУСДАГ БОЛСОН БШД. НӨГӨӨДҮҮЛ НЬ Ч ЯАХАВ МОНГОЛЫН ТӨР МӨНГӨ ӨГЬЕ ХИЙГЭЭД ӨГӨӨЧ ГЭХЭЭР АРГАГҮЙ БАЙХ МОНГОЛЫН ХУРГАН ДАРГА НАРЫН ХАМГИЙН ДООД ТАЛ НЬ ХЭДИЙГ ХАЛААСАЛЖ БГАА ВЭ 100 САЯАС ЭХЭЛЖ БГАА ЮУ ???
5 | 0 Хариулах
Зочин [66.181.176.231] 2024/7/24
ИНГЭЖ ҮХЭРТЭЖ БАЙХААР УБ ХОТ БОНДОО ДАХИЖ ГАРГААД ИНЖЕНЕРИЙН БАЙГУУЛАМЖ БОХИР ЦЭВЭР ДУЛААНЫ ШУГАМАА 4 ЗҮГТ ТЭЛЖ ӨРГӨТГӨӨ УТАА ТҮГЖРЭЛЭЭ ЭХЛЭЭД ШИЙД ХЭДХЭН МОНГОЛЧУУД УСАНД ЖИВЖ ОСОЛД ОРЖ ӨВЧИНӨӨР ҮХЭЭД ДУУСЛАА
2 | 0 Хариулах
Зочин [103.10.20.218] 2024/7/24
Шинэ хотоо хангах эрчим хүчээ эхлээд бий болгоодох
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.148] 2024/7/24
Бангладеш, монгол 2 бол гурилдана шү.
5 | 0 Хариулах
иргэн [202.9.46.106] 2024/7/24
авто зам, гүүрээ эхлээд тавиарай даа. дараа нь бусдаас газар гуйж царай алдаад хамаг ажлаа зогсоодог шүү.... шинэ хотод гэр хороолол, утаа яндан байх ёсгүй...гудамжуудаа шулуун шугамаар хуваагаад АНУ шиг 1-ийн а,б, в. 2- ийн а, б, в гэх мэтээр дугаарлабал олоход амар байдаг .
2 | 0 Хариулах
Нүд чих [66.181.189.229] 2024/7/24
Үзэсгэлэн хаана зохион байгуулагдах вэ? 28- 31-нд. Үзэсгэлэн зохион байгуулах газрын хаягийг тавиач.
1 | 0 Хариулах
Зочин [139.5.216.31] 2024/7/24
Ирээдүйн УБ болгохгүй гэж найдъя.Тансаг зохион байгуулалт инженерийн төгс шийдэлтэй хот байгуул.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.161.149] 2024/7/24
поп гарын газрын тосны үйлдвэр хачсан бээ
7 | 0 Хариулах
Зочин [202.9.46.86] 2024/7/24
За ашгүй оркууд зайлчихвал болох гээд байна
5 | 0 Хариулах
Зочин [139.5.219.85] 2024/7/24
хангайн бүсийн аймгуудаа бүгдийг нь тогоор хангах цахилгаан станц эхлээд барина, архангай өвөрхангай хоёрыг нэгтгэж бүс нутгийн эдийн засгийн эргэлт, сууршил нэмэгдүүлнэ, газар олголтыг хязгаарлаж үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдийн татварын таатай орчин үүсгэнэ, цэвэр ус бохирын нэгдсэн байгууламж барина. Тэгээд төлөвлөлтөө хийж газар олголтоо чөлөөлнө, тэгээд тэнд чинь хөгжиж эхэлнэ.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.185.150] 2024/7/24
Ганц цахилгаан станц барьж чадахгүй байж Хүрэлсүх ээ ПОП-рох оо больчих. Чиний эхлүүлсэн Газрын тос боловсруулах үйлдвэр ээ харчих, Сайжруулсан нэртэй муужруулдаг түлшний үйлдвэр гээч сэгээ хар, Төв цэвэрлэх байгууламж аа хар ...ТЭЦ-3-ын гүйцэтгэгч тодорчихсон бхад чи л тендерийг нь цуцалсан. Ажил хийнэ гэж гуцаж байхаар мэдрэл Данхаа аваад зайлаад далд ороод өгөөч.
9 | 0 Хариулах
Зочин [172.59.187.207] 2024/7/24
👍
3 | 0 Хариулах
Зочин [66.181.181.59] 2024/7/24
500,000 хүн амьдрах шинэ нийслэл хоттой болох хэрэгтэй. Улаанбаатараас 500,000 нүүчихвэл гэр хороололгүй боллоо л гэсэн үг. Харин Улаанбаатар хот маань Нью-Йорк, Шанхай хотууд шиг улсынхаа санхүүгийн төв нь болж болох юм. Одоо байгаа Төрийн ордоноо гое номын сан, соёлын төв болгох хэрэгтэй.
6 | 2 Хариулах
Зочин [202.126.90.186] 2024/7/24
Үлэг гүрвэлээ шинэ хотод аваачих.
0 | 3 Хариулах
Зочин [122.201.31.65] 2024/7/24
Niislelee nuulgeh zuv!
2 | 3 Хариулах