Уншиж байна ...

"Нөхөр маань эцсийн мөч хүртлээ зурж туурвисаар Хүннү товчоо номоо дуусгасан. Өөрөө нээлтээ хийж амжаагүй ч энэ бүгдийг харж байгаа байх"

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зураач, эх зохиогч, найруулагч Рэнцэнгийн Батцэнгэл агсны “Хүннү товчоо” шинжлэх ухааны хялбаршуулсан номын нээлт "Чингис хаан" үндэсний музейн Эрдэм шинжилгээ, судалгааны номын санд өнөөдөр боллоо.

Тэрбээр “Монголын нууц товчоо” түгээмэл эх номыг 2014 онд эхэлж, 2016 онд дуусган дэлхийн 10 гаруй хэл дээр хэвлүүлсэн байна. Мөн 2022 оны “Мөнгөн мод” наадмын оны шилдэг бүтээлээр шалгарч байжээ. 

Зураач, эх зохиогч, найруулагч Рэнцэнгийн Батцэнгэл агсны эхнэр "Манай нөхөр зураач хүн байлаа. Өнөөдөр энд байсан ч болоосой гэх харуусал төрж байна.

Ер нь их бүтээлч, тууштай, манлайлагч, хөдөлмөрч хүн байсан. Түүний баталгаа бол өөрийнхөө эцсийн мөч хүртлээ зурж туурвиж, тэсвэр хатуужлын туйлыг үзүүлсээр дуусгасан ном “Хүннү товчоон” нь юм. 

2020 оноос манай хүн өвдсөн. Эмнэлгийн орон дээр байх үедээ "Морин хуурын дууль" гэх сайхан бүтээл туурвиж, Монголын түүхийн музейд нээлтээ хийсэн. 

Үүнээс хойш богинохон хугацаа үлдсэнийг мэдсэн ч "Хүннү товчоо" номоо дуусгасан. Цаасан эхийг нь гар дээрээ барьж амжаагүй.

Гэхдээ номынхоо нээлтийг гэртээ ч гэсэн хийнэ гэж ярьдаг байлаа. Өөрөө нээлтээ хийж амжаагүй ч гэсэн энэ бүгдийг харж байгаа байх" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

ФОТО:

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг