Уншиж байна ...

УИХ-ын сонгуульд өрсөлдөх ИЖИЛ НЭРТНҮҮД

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 6 сарын 10
IKON.MN

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 28-нд улс даяар зохион байгуулагдана. Энэ удаагийн парламент 126 гишүүнтэй байх бөгөөд 13 тойрог болон нам, эвслийн жагсаалтаар нийт 1,336 хүн өрсөлдөхөөр өнөөдөр үнэмлэхээ гардаж авч байна. 

Нийт 13 тойргоос хамгийн бага нь 32 нэр дэвшигчтэй байгаа бол хамгийн олон нь 119 нэр дэвшигчтэй байна. Олон нэр дэвшигч дундаас сонголтоо хийсэн ч яг саналаа өгөх үед ижил нэртэй хүмүүсийг андуурах магадлалтай. 

Иймд ижил нэрт нэр дэвшигчдийг тойрог бүрээр нь танилцуулж байна. 

Жишээ нь 2 дугаар тойрог буюу Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймагт "Бямбадорж" нэртэй гурван хүн нэр дэвшиж байгаагаас хоёр нь "М.Бямбадорж" буюу овгийн эхний үсэг нь адилхан байна.

Мөн 4 дүгээр тойрог буюу Булган, Хөвсгөл, Орхоноос хоёулангийнх нь овог Дашаар эхэлсэн буюу "Дашбалдангийн Батбаяр", "Дашнямын Батбаяр" гэсэн хоёр нэр дэвшигч байна. 

Сонгуулийн талаарх цогц мэдээллийг та "Сонгууль 2024" хуудаснаас авах боломжтой. 

/Таны сонголтоо хийх тойргоос ижил нэртэй хэдэн хүн нэр дэвшиж байгааг хараарай. Нэр тус бүр дээр дарж нам болон хаанаас нэр дэвшиж байгаа талаар дэлгэрэнгүйг харах боломжтой./

Тав болон түүнээс дээш давхцаж буй нэрс: 

Нийт нэр дэвшигчид дундаас "Батбаяр" нэртэй хүн хамгийн олон буюу 12 байна. Түүнчлэн Эрдэнэбат, Ганболд, Бат-Эрдэнэ, Ганбат, Отгонбаяр, Батболд зэрэг нэрс хамгийн түгээмэл байна.