Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

iKon.mn 1,336 нэр дэвшигчийн нэгдсэн сан бүхий "Сонгууль 2024" хуудсаа НЭЭЛЭЭ

ikon.mn
2024 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг

iKon.mn сайт УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд 21 аймаг, нийслэлд НЭР ДЭВШИГЧДИЙН НЭГДСЭН САН болон сонгуулийн үйл явдлыг тойрсон мэдээ, мэдээллийг хүргэх ТУСГАЙ хуудсаа нээлээ.

"Сонгууль 2024" хуудаснаас Та 13 тойрог болон улс төрийн намын жагсаалтаар нэр дэвшигчдийн мэдээллийг хамгийн цэгцтэй, ойлгомжтой байдлаар үзнэ үү. Уг хуудаснаас нэр дэвшигчийг нэрээр, тойргоор, нам эвслээр зэрэг сонголтоор хайх боломжтой юм.

"Сонгууль 2024" хуудсыг та iKon.mn сайтын нүүр хуудаст байрших үндсэн цэс дээр дарж үзээрэй.

зураг
 
зураг
 

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 28-нд улс даяар зохион байгуулагдана. Энэ удаагийн парламент 126 гишүүнтэй байх бөгөөд 13 тойрог болон нам, эвслийн жагсаалтаар нийт 1,336 хүн өрсөлдөхөөр өнөөдөр үнэмлэхээ гардаж авч байна.