• 6 сарын 10, Мягмар
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Яармаг-Хархорин зах чиглэлд ирж очиход нийт 80 минут хэмнэх тооцоололтой дүүжин тээврийн шавыг тавилаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 4 сарын 4
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахаар БНФУ-ын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй "Cable Car" буюу дүүжин тээвэр төслийн шав тавих ёслол өнөөдөр Яармагийн Арцатын аманд боллоо. 

Уг ёслолд Шадар сайд С.Амарсайхан, Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сэбастиен Сүрүн, "Пома" группын төслийн дэд менежер Лео Фридрих нар оролцсон юм.

Энэ үеэр Элчин сайд Сэбастиен Сүрүн "Орчин үеийн Францын нийтийн тээвэрт ашиглаж буй дүүжин тээврийг Монгол Улсад ашиглах болж буйд их баяртай байна. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад хамгийн их нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлье.

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах шийдэлд манай Засгийн газар оролцож байгаадаа баяртай байгааг уламжилъя. Энэхүү төслийг хэрэгжүүлж буй "Пома" групп дүүжин тээврийн үйлчилгээг олон улсад нэвтрүүлсэн туршлагатай хамт олон гэдэгт итгэж болно.

Бидний хийсэн судалгаагаар Улаанбаатар хот бол дүүжин тээврийг үйлчилгээнд нэвтрүүлэхэд хамгийн тохиромжтой хот. Хүйтэн цаг агаартай, салхитай, уулархаг бүс нутаг тул дүүжин тээвэр явахад бэрхшээл тулгарахгүй.

Түүнчлэн Яармаг-Хархорин зах чиглэлд автомашинаар ойролцоогоор 50 минут явж байгаа бол дүүжин тээврээр 11 минут зарцуулна. Ирж очих гээд нийт 80 минутыг хэмнэнэ гэдэг том хотын иргэдийн амьдралд үр өгөөжтэй шийдэл мөн.

Нийтийн тээвэртэй холбоотой бохирдлыг багасгаж зөвхөн энэ чиглэлд 60 автобус явах үйлчилгээг дүүжин тээврээр хийх юм.Мөн дүүжин тээврээр явах үед иргэд нийслэл хотоо хөндлөн харах боломжтой болно"  гэж ярилаа. 

Шав тавих ёслолын дараа Францаас дүүжин тээвэрт зориулсан 20 орчим багана, кабел, хоёр зогсоол барих бараа материалыг оруулж ирнэ гэдгээ Элчин сайд онцлов.

"Хоёр дахь шугамыг Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгээс Шангри Ла зочид буудал хүртэлх байна гэж тооцож байна"

Түүний дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар "Ирэх зургаадугаар сард гэхэд Эрчим хүчний гудамж руу уруудсан шинэ гүүр ашиглалтад орно. Түүнчлэн арваннэгдүгээр сард 8.7 км шинэ зам тавих гүйцэтгэгчийг сонгож шалгаруулах юм. Ингэснээр ирэх жилээс бүтээн байгуулалтын ажил өрнөж, түгжрэлийн асуудал цэгцэрнэ гэдэгт итгэлтэй байна. 

Мөн дүүжин тээврийн хоёр дахь маршрутыг ирэх Бямба гарагийн 10:00 цагаас Лео Фридрих зэрэг хүмүүстэй хамт явж танилцах, судалгааг хийнэ. Хоёр дахь шугамыг Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн баруун урд талын зогсоолоос Шангри Ла зочид буудлын урд талын талбай хүртэлх байна гэж тооцож буй" гэв. 

ФОТО

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
25
Зураг
ТЭНЭГЛЭЛ
18
Зураг
ХАХА
13
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
42 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.189.173] 2024/4/11
Улаанбаатар хотыг буруу газар байгуулсан.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.173] 2024/4/11
Уулын аманд байшин зам барих нүгэл
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.23] 2024/4/6
Шав тавих ёслол гэж хоосон юу ч хийгээгүй байхад баахан хий дэмий ажил хийж сүржигнэж байхаар босгосны дараа хүлээж авах ёслол хийдэг болвол зүгээрсэн.
0 | 0 Хариулах
хотын иргэн [202.126.88.187] 2024/4/5
ҮЦХ-Шангрила гэхийн оронд зайсан Сүхбаатарын талбай гэж хийвэл илүү хэрэгтэй чухал шугам болно доо
1 | 0 Хариулах
Иргэн [202.179.26.159] 2024/4/5
Энэ хэрэггүй замын ачаалал хуваалцах чадамжгүй, бөөн зардал болноо. ШАВААРАА л Дуусаасай
1 | 0 Хариулах
ИРГЭН [192.82.65.32] 2024/4/5
СОНГУУЛИЙН ӨМНӨХ ШОУ. 30 ЖИЛ ЭНЭ БАШИР АРГА БАРИЛААРАА ТАРХИ УГААЖ СОНГУУЛЬД ЯЛСАН. ОДОО АРД ТҮМЭН ӨӨР БОЛСОН ДОО. ТӨЛГӨН КОММУНИСТ НЯМКА МИНЬ
0 | 0 Хариулах
Зочин [103.57.95.223] 2024/4/5
Хэсэгхээн дов жалганд үйлчлэх тээврийг ийм их үнэ өртөгтэйгээр бүтээн байгуулж байхаар энэ мөнгөө метрондоо зарцуулах байсан юм. Бантсандаа паркийн тоглоом шиг юм хийх юм байна л даа.
3 | 0 Хариулах
Зочин [126.22.9.118] 2024/4/5
За ингээд Дүүжин Нянбаатар гэдэг хочтой боллоо доо. Дуудах нэрийг эцэг эх нь өгдөг, дуурсах нэрээ өөрөө олдог гэж энэ дээ. Удам судраа шившиглэсэн хөөрхий энэ мулгуус...
0 | 0 Хариулах
Уншигч [45.144.112.80] 2024/4/5
Амарсайхан чи ч хүслээ биелүүлж байх шив дээ ард түмнээ бодохгүй, хичнээн хүний амь насыг авч одох бол доо.яасан ухаан нь ухан болчихсон ,өөрөөл мөнгө олж байвал болоо. Ямар их аюултай тeхник гэдгийг мэдэхгүй байгаа юм уу хэрэггүй дээ.Монголд тохирохгүй дээ...
2 | 0 Хариулах
Зочин [66.181.184.138] 2024/4/7
Амарсайханы хүсэл биеллээ. Хэдэн төгрөг унагах гэж хорхой нүдэлж яваан бол. Мисс хүүхэн наад нөхрийнхөө шуналыг дараач ээ. Бэрд боллоо. Юун дүүжин тээвэр. Яанаа. Нөгөө Юмжир нь ниргэчихээсэй энийг. .
0 | 0 Хариулах
Зочин [73.217.117.94] 2024/4/5
tasraad unachix vii de ayataixan l yum xiij uzeerei de
1 | 0 Хариулах
Зочин [139.5.219.144] 2024/4/4
Ц.Элбэгдорж бол Дубайн луйврын гэрээний захиалагч, Эрдэнэтийн 49%-ийн луйврыг улайран хамгаалагч
2 | 0 Хариулах
Зочин [59.153.114.123] 2024/4/4
VTV–ийн “Миний аялсан 1000 хот” нэвтрүүлгээр трос нь тасраад кабинууд нь унаж баахан хүн үхснээс болж хаагдаад олон жил болж байгаа Европын нэг хот гарч байсан шүү. Манайхаас хамаагүй дулаан цаг агаартай, хүмүүс нь хариуцлагатай улсад шдээ.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.179.252] 2024/4/4
Тогны асуудалтай манай улсад хэр юм бол доо.
0 | 0 Хариулах
Хэхэ [66.181.186.20] 2024/4/4
Хэхэ ард түмнээ хуурч ханахгүй бид хууртач ханахгүй юмдаа бүхэл бүтэн 8 жилд энд тэнд шав л тавилаадаа эээ хөөрхий гэж. Нөгөө муулаад байдаг АН нь Чингис бондоор Амгалангийн дулааны станц, 3 болон 4 дүгээр цахилгаан станцын өргөтгөл, цемент, гангийн үйлдвэр, маш их зам, сургууль, цэцэрлэг, Жижиг дунд үйлдвэрлэл гээд их юм хийсэндээ. Харин МАН хэд дахин их өр тавилаа яг юу хийв.
1 | 0 Хариулах
Иргэн [192.82.64.236] 2024/4/4
Яармаг-Хархорин чиглэлийн гүүрийг бүрэн барьж дууссаны дараа, авто замын тендер зарлаж барьж эхэлнэ гэдгийг л огт ойлгохгүй юм. Гүүртэйгээ зэрэгцэж замаа бариад хамт нээж цаг хугацаа хэмнэдэггүй юм уу. Гүүр баригдаад, дараа нь замын ажлаа эхлээд нээтэл дахиад 2 жил хүлээнэ гэсэн үг болох нь.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.242] 2024/4/4
Манайхан зэрэг хийж чаддаггүй юмаа, зэрэг хийвэл гүүр зам хоёрынх нь өндөр нь зөрөөд дээр доор болчихно, тэгвэл дахиад бөөн ажил болно. 2 жил биш 4 жил хүлээх болно!
0 | 0 Хариулах
Зочин [45.88.222.102] 2024/4/4
За нөгөө "ЦАГААН БЭЭЛИЙ" хавар болохоор хөдөлж дээ? Эд нарт цагаан бээлий өмсуулж яадаг юм, хар гараар нь хийлгэ, муусайн юмнуудыг.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.251] 2024/4/4
Трасс
0 | 0 Хариулах
pop [66.181.181.183] 2024/4/4
songuuli duuslaa ene duujin guur ch duuslaa. bugd martana haha
6 | 0 Хариулах
pop [66.181.181.183] 2024/4/4
harj l baigaarai, songuuliin daraa ene duujin guur zamhraad alga bolnoo
1 | 0 Хариулах
Зочин [124.158.109.182] 2024/4/4
Явган явах зам юм биш үү
1 | 0 Хариулах
Zochin [103.212.117.178] 2024/4/4
Дүүжин тээвэр биш метрогоо л босго л доо.
4 | 1 Хариулах
Зочин [122.201.31.245] 2024/4/4
Шав тавих зан үйл бүх улсад байдынмаа ямарч ёс заншилгүй улс гэж байдаггүй
0 | 1 Хариулах
зочин [66.181.184.133] 2024/4/4
ЛАМ АВЧ ИРЭН ГАЗАРТ ЦАЙ БУЛДАГ ЗАВААН ЁСЛОЛОО ХЭЗЭЭ БОЛИХ ЮМ БЭ? 5-Р ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА ГЭЖ 20 ЖИЛД 5 ГАЗАР ЦАЙ БУЛЛАА, БАРИГДСАН НЬ ХААНА БАЙНА.
7 | 1 Хариулах
Зочин [43.228.129.131] 2024/4/4
Энэ санхүүжилтээр нисэхийн морин даваа орчимоос сонсголонгийн бетон зуурмагийн үйлдвэрүүд, толгойт чиглэлийн зам гүүр барьсан бол сонсголонгийн замын ачаалал буурах байсан юм.
2 | 0 Хариулах
0980 [66.181.184.155] 2024/4/4
Агаарт шав тавихгүй дээ
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.81] 2024/4/4
Тирко амараа
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.210] 2024/4/4
Хэд дэх удаагаа шав тавьж байна вэ.
0 | 0 Хариулах
OO [66.181.185.81] 2024/4/4
IIM YM BIDEND HERGGUI EE YMAR TSAG AGAARTAI BILEEE BID.ZUGEEER L OLIGTOIHON GUURNUUDIIG OLNOOR TAVIAD OGOOCHEEEE.IIIM YM EROOSOO HERGGUI SHUU HALUUN DULAAN ESVEL UULARHAG OROND L HERGELDEG YM
1 | 0 Хариулах
Зочин [66.181.180.215] 2024/4/4
Зиа хэдэн дарга нар түрийвч түнтийх ёслол шүү дээ.
0 | 0 Хариулах
Зочин [103.206.193.67] 2024/4/4
yagaad ch yum itgel turuhgvi baih ym,
0 | 0 Хариулах
йыб [59.153.113.145, 165.225.228.98] 2024/4/4
Сонгууль хаяанд ирсэн энэ үед манай дарга нар бүр том сэтгэх хэрэгтэй. Нано чипний үйлдвэр, атомын цахилгаан станц, сансрын станц гээд нүнжигтэйхэн юмнуудын шав тавь. Хүрз, хадаг, дугуй булантай цай байхад л болно шд. Сонгуулийн дараа баригдана уу яана уу хэнд хамаатай юм бээ...
3 | 0 Хариулах
Зочин [202.126.89.249] 2024/4/4
Францууд уранаа хөдөлгөх гээд оркуудыг сайхан молигдож байна даа
4 | 0 Хариулах
Зочин [103.212.116.78] 2024/4/4
Husrii tsaraitai luivarchid eniig barilullaa yu
0 | 0 Хариулах
зочин [202.21.104.98] 2024/4/4
хөөрхөн хошгируулж байна даа
0 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.180.100] 2024/4/4
ИЧИЖ ҮХМЭЭР ЮМ. ГАДНЫ НӨХДҮҮДЭД ГАЗАР ЦАЙ ХАДАГ БУЛЖ БАЙГААГ ХАРАХ ЯМАР БАЙДАГ БОЛ. ИЙМЭРХҮҮ ДҮР ЭСГЭСЭН ХУДЛАА ЮМ АА БОЛЬМООР ЮМ ДА.
5 | 3 Хариулах
eh ornooroo baharhaad [59.153.112.158] 2024/4/4
end turuuguidee bayrlaad goy l bdg biz
1 | 0 Хариулах
Зочин [43.228.129.134] 2024/4/4
Сонгуулийн өмнө шав тавьсан байхад л хангалттай гэж үзэж дээ.
0 | 1 Хариулах
Зочин [14.1.81.88] 2024/4/4
Яармаг-Хархорин чиглэлд хэр их хүн зорчдог бол? Тооцоо судалгаа байдаг л байх даа, тээ
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.209] 2024/4/4
Маш их
1 | 1 Хариулах
Зочин [202.126.89.251] 2024/4/4
Уулын ам бол ариун
0 | 0 Хариулах