Уншиж байна ...

10 сая төгрөгийн шагналын сантай STUDENT-LED буюу Оюутны санаачилга төслийн уралдааны ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 3 сарын 29
Сурталчилгаа
Зураг зураг

ТАВАН БОГД ГРУПП-ийн ивээн тэтгэлгээр Санхүү Эдийн Засгийн Их сургуулиас зохион байгуулсан “STUDENT-LED” буюу “Оюутны санаачилга” 10 сая төгрөгийн шагналын сантай төслийн уралдааны ШИЛДГҮҮД тодорлоо.

Уг төслийн уралдаанд улсын хэмжээний 16 их, дээд сургуулийн 44 багийн оюутнууд ‘’Тогтвортой хөгжлийн зорилт’’-ын хүрээнд Монгол улсад тулгамдаж буй нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд өөрсдийн мэдлэг оюунаа дайчилж, санал санаачилга гарган, манлайлан оролцлоо.

Финалын шатанд 6 баг шалгарч Таван Богд Группээс томилогдсон 6 ментортой хамтран ажилласан ба шүүгчдийн бүрэлдэхүүнд Таван Богд Группийн захирлууд, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, СЭЗИС-ийн Бакалаврын сургалт судлал хариуцсан проректор Б.Мөнхзаяа нар оролцож төслийн үндэслэл, асуудлаа оновчтой шийдвэрлэж үр дүнгээ тодорхой хэмжсэн байдал, шинэ санал, санаачилга хэрэгжих боломж зэргээр дүгнэн шилдгүүдийг тодрууллаа.

зураг
 

Төслийн уралдааны:

🥇1-р байранд Agile angels баг ''AID'' төслөөр шалгарч 5 сая төгрөгөөр,

🥈2-р байранд Task Flow баг ''RE-LIVE'' төслөөр шалгарч 3 сая төгрөгөөр,

🥉3-р байранд Super alpha баг ''Цэцэн эрдэмтэй найзууд'' төслөөр шалгарч 2 сая төгрөгөөр тус тус шагнууллаа.

Мөн 44 багаас финалын шатны шилдэг 6 багт шалгарч амжилттай төслөө танилцуулсан "E-barimt 3.0" баг, "Unlock" баг, "Aster" багууддаа баяр хүргэе!👏

Ерөнхий ивээн тэтгэгч: ТАВАН БОГД ХОЛДИНГС ХХК

Зохион байгуулагч: СЭЗИС, СЭЗИС-ийн Оюутны Холбоо

ФОТО: 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.