Уншиж байна ...

Чингэлтэй дүүрэгт байрлах "Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл, өгөх жишиг төв"-өөс 85 хүн сэтгэл зүйн үйлчилгээ авчээ

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрэгтэйчүүдэд нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх жишиг төвийн талаар Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас мэдээлэв. 

“Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл, өгөх жишиг төв”-ийг нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байгуулж, өнгөрсөн оны тавдугаар сараас үйл ажиллагааг нь эхлүүлжээ. 

Тус төв нь судалгаа, шинжилгээ хийх, сургалт зохион байгуулах, ижил чиглэлийн үйл ажиллагаа бүхий төрийн бус байгууллагыг дэмжих зэргээр ажиллахаас гадна мэргэжлийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, хууль эрх зүй, нийгэм-сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээллийг биечлэн болон утсаар ажлын найман цагаар өгч байгаа аж. 

Одоогоор утсаар 146 хүнд, цахимаар 253 хүнд зөвлөгөө, сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөөг 85 хүнд, хосын зөвлөгөө үйлчилгээг 44 хүн буюу 22 гэр бүлд хүргэсэн гэдгийг мэдээллээ.