Уншиж байна ...

Романтизмын үеийн суут хөгжмийн зохиолч Феликс Мендельсоны бүтээлүүд Улсын Филармонийн тайзнаа эгшиглэнэ

ikon.mn
2024 оны 3 сарын 29
IKON.MN
зураг
 

Нэрт хөгжмийн зохиолч Феликс Мендельсоны 215 жилийн ойд зориулсан концерт Улсын Филармонийн тайзнаа тоглогдох гэж байна. 

Феликс Мендельсон нь ХVII зууны эхэн үе, романтизмын үед хамаарагдах Германы нэрт хөгжмийн зохиолч юм. Түүний авьяас чадварыг нэрт хөгжмийн зохиолч Роберт Шуманаас эхлэн Их Британийн хатан хаан Александриа Виктория хүртэл шагшин магтаж “Дараагийн Моцарт” хэмээн нэрлэж байв.

Тус тоглолтод Ф.Мендельсоны “Шотландын симфони”, “Хийлийн концерт” гэх 2 том хэмжээний бүтээлийг тоглоно. “Хийлийн концерт” /Violin concerto in E minor, Op.64/ нь Монголд анх удаа эгшиглэж байгаагаараа онцлог ба хийлч М.Хулан гоцлон тоглох юм.

Улсын Филармонийн Симфони найрал хөгжим
Гоцлол хөгжимчин М.Хулан
Удирдаач Д.Нямдаш
Хөтлөгч, тайлбарлагч Н.Ганбат

Хөтөлбөр:

  • Symphony no. 3 in A minor, op. 56
  • Violin concerto in E minor, op. 64

Тоглолт: 2024 оны 04 сарын 05-нд 19:00 цагаас Улсын Филармонийн концертын танхимд

Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Тасалбарыг: ticket.mn болон Улсын Филармонийн билетийн кассаас 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 9550-0027, 9907-9291