Хаврын хуурайшлын үед ой хээрийн болон объектын гал түймэр гарах нь ихэсдэг. Тиймээс гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас иргэдэд сэрэмжлүүллээ.
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр "2024 оны гуравдугаар сарын 29-ний байдлаар улсын хэмжээнд ой хээрийн хоёр түймэр гарсан.
Дорнод аймгийн Матад, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд ой хээрийн түймэр гарч, унтраах ажиллагааг зохион байгууллаа.
Өнөөдрийн байдлаар ой хээрийн түймрээс гадна объектын гал түймрийн 9,943 удаагийн дуудлага бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.8%-аар өссөн байна.
Цас хайлж байгаа энэ үед гэр хорооллын болон зуслангийн бүсийн айлууд хашаагаа цэвэрлэж, хогоо шатаадгаас болж, объектын түймрийн гаралт нэмэгддэг.
Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж:
Дорнод аймгийн Матад суманд 3,600 га талбай түймэрт өртөж, шатжээ.