Уншиж байна ...

Цагдаагийн машинтай эргүүлийн чиглэл 40-өөр нэмэгджээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Цагдаагийн байгууллагад ирүүлсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдалд тохируулан нийслэлийн хэмжээнд гурван бүсэд хувааж, хяналт тавьдаг байсныг энэ сараас долоон бүс болгожээ.

Ингэснээр цагдаагийн байгууллагын иргэдэд үзүүлэх үйлчилгээний шуурхай байдлыг нэмэгдүүлсэн байна.

Түүнчлэн авто эргүүлийн чиглэлд нэмэгдлээр 80 алба хаагчтай, 40 автомашин ажиллуулж эхэлжээ.

Авто эргүүлийн 40 чиглэл нэмэгдсэнээр эргүүлийн нэг машинд оногдох ачаалал дунджаар 35 хувиар буурчээ.

Харин гэмт хэрэг зөрчлийн дуудлага, мэдээлэлд 2-10 минутад очих хурд 4.5 хувиар, 10-20 минутад очих хурд 7 хувиар нэмэгдэж, 30-аас дээш минутад очиж байсан дуудлага 7.5 хувиар буурсан болохыг мэдээллээ.

 

Эх сурвалж: ЦЕГ