Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: Хүний Эрхийн Үндэсний Комиссоос мэдээлэл хийнэ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 3 сарын 28
IKON.MN
Зураг зураг

Төрийн ордонд

10:00 цагт Эмийн Түр хорооны хянан шалгах үйл ажиллагаанд саад учруулах болон нотлох баримт гаргаж өгөхгүй байгаа байгууллага, албан тушаалтнуудын талаар мэдээлэл хийнэ.

Гадаад харилцааны яамд

10:00 цагт Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-аас хамтран хэрэгжүүлж буй "Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027" баримт бичгийн хэрэгжилтийг хангах Засгийн газар, НҮБ-ын хамтарсан Удирдах хорооны хурал болно.

Хурлаар НҮБ-аас Монгол улсад хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнгийн тайланг хэлэлцэхээс гадна Монгол Улсын хөгжлийн төлөв байдлын үнэлгээний танилцуулга, 2024 оноос хэрэгжүүлэх үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлон ярилцана.

14:00 цагт “Аюулгүй байдлын төлөө үгээ хэлцгээе” уриатай Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэлхий нийтийг хамарсан аяны хүрээнд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тусгай элч Жан Тодт болон Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Тээврийн цагдаагийн алба хамтран мэдээлэл хийнэ. 

Блю Скай Хотелд

10:00 цагт "Хэвлэл мэдээлэлд эрх тэгш байдлыг бүрдүүлэх нь" симпозиум болно.

Хүний Эрхийн Үндэсний Комиссын хурлын танхимд

11:00 цагт Хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох зорилгоор Комиссын гишүүний Шаардлага Хүний эрхийн зөрчлийг урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүний Зөвлөмжийг эрх бүхий албан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдэд хүргүүлдэг. Өнгөрсөн 2023 онд хүргүүлсэн Комиссын гишүүний Шаардлага, Зөвлөмжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийнэ.

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт "Оюу толгой" ХХК ажилчдынхаа цалинг бодохдоо Хөдөлмөрийн хуулийн 8-9 зүйл заалт болон Үйлдвэрчний эвлэлийн хамтын гэрээний заалтуудыг мөрдөхгүй, илүү цагийн мөнгө олгохгүй байгаа талаар компанийн ажилчид Өмнөговиос ирж мэдээлэл хийнэ.

Ерөнхий боловсролын 39 дүгээр сургуульд

12:00 цагт Этүгэн их сургуулийн багш, оюутнууд нийгмийн хариуцлагын хүрээнд өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн Чингэлтэй дүүргийн 39-р сургуулийн 1,905 сурагчид амны хөндийн үзлэг хийж, шүдээ зөв угаах дадалд хэвшүүлэх сургалтыг амжилттай зохион байгууллаа.  Тус сургалтын үр дүнг танилцуулж, амны эрүүл ахуйн сургагч багш нартаа батламж гардуулах үйл ажиллагаа болно.

Монгол бөхийн өргөөнд

12:00 цагт Дэлхийн болон Монголын Циркийн хөгжлийн өнөөгийн байдал цаашдын чиг хандлагын талаар болон энэ сарын 29 - нээс эхлэх "Браво цирк 4" тоглолтын мэдээллийг хүргэнэ.