Уншиж байна ...

Шинжлэх ухааны талаар ойлголт авч, өөрсдийн гараар урлаж, турших боломжтой STEAMEX өдөрлөг ирэх сарын 5-7-нд болно

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Arduino

Олон улсад зохион байгуулагддаг STEAM боловсролын экспо Монголд анх удаа 2024 оны дөрөвдүгээр сарын 5-аас 7-ны хооронд Зайсан Хилл Цогцолборт зохион байгуулагдах гэж байна.

STEAM гэдэг нь Science, Technology, Engineering, Art, Mathematics буюу Шинжлэх ухаан, Технологи, Боловсрол, Инженерчлэл, Урлаг гоо зүй, Математик гэсэн үгийн товчлол юм.

"Шинжлэх Ухааныг туршиж үзье" уриатай энэхүү арга хэмжээ нь оюутан залуус болон хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд зориулан шинжлэх ухааны талаарх ойлголтыг өгөхийн хажуугаар өөрсдийн гараар урлаж, туршиж үзэх боломжийг олгоно.

Мөн STEAMEX-ийн хоёр дахь өдөр буюу дөрөвдүгээр сарын 6ны Бямба гарагт бага ангийн багш нарт зориулсан “360 Hand’s-On Workshop” зохион байгуулагдах бөгөөд Монгол орны өнцөг булан бүрээс бага ангийн багш нарын төлөөлөл оролцох юм. Оролцогч бүр тусгайлан бэлдсэн хэрэглэгдэхүүнийг ашиглан, зөвлөгч багшийн тусламжтайгаар нэгэн зэрэг хийж гүйцэтгэнэ. Ташрамд дурдахад энэхүү арга хэмжээнд оролцсоноор ШИНЖЛЭХ УХААНЧ БАГШ нарын нэгдлийн албан ёсны гишүүн нь болно.

Гурван өдөр үргэлжлэх STEAMEX нь олон нийтэд үнэ төлбөргүй бөгөөд шинжлэх ухаан, инженерчлэл, технологи, урлаг, математикийн маш гайхалтай олон туршилтыг бодитоор хийж үзэх боломжтой. 

Энэхүү арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Дүдү шинжлэх ухааны музей, Хамтран ажиллагч байгууллагаар Монголын СТЕМ боловсролын академи, Зайсан Хилл Цогцолбор, дэмжигч байгууллагаар НҮБ-ын Хүүхдийн Сан, Боловсролын Ерөнхий Газар болон Оюуны Ундраа групп оролцож байна.