Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Украины TCH сувагт өгсөн ярилцлагадаа олимпын үеэр гал зогсоохыг хоёр талаас хүссэн тухайгаа ярьжээ.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-аас олимпын хөдөлгөөнийг дэмжих үүднээс дайсагнагч талуудыг гал зогсоох санал гаргасныг дэмжиж байгаагаа Э.Макрон онцолсон юм.
Энэ сарын 19-21-ний хооронд болох Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар ОХУ-ын тамирчдыг олимпод яаж оролцуулах талаар тодорхой шийдвэр гарна. Ямар ч шийдвэр гарсан дагаж мөрдөх болно гэж Францын төрийн тэргүүн мэдэгдсэн байна.
Э.Макроны уриалгын хариуд ОХУ-ын Гадаад Харилцааны Яам (ГХЯ)-ны хэвлэлийн төлөөлөгч Мариа Захарова ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа Украинд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг Францын талд сануулжээ.
Харин В.Путинээс энэ талаар лавлахад "Энэ мэдэгдлийн талаар мэдээлэл аваагүй байна. Бид ямар ч асуудалд ОХУ-ын эрх ашгийг нэн тэргүүнд тавина" гэж мэдэгдэв.
Эх сурвалж: Inside The Games