Цэргийн баярын өдөр (2024.03.18)-нд цагдаагийн байгууллагад нийт 2,459 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс 2,046 зөрчил, 113 гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарсан байна.
Тодруулбал хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн гаралт өмнөх өдрөөсөө нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм.
Мөн баярын өдөр 180 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгдсэн байна.
Харин гуравдугаар сарын 17-нд буюу энгийн өдөр 1,757 гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Тодруулбал
Түүнчлэн цэргийн баярын өдөр гэмт хэргийн шинжтэй 66 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 19 хэргийг нөхөн илрүүлсэн аж.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар