Уншиж байна ...

Зэвсэгт хүчний ажил, мэргэжилтэй хүмүүсийн сарын дундаж цалин гурван сая төгрөг байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлснээр 2023 оны дөрөвдүгээр улирлын байдлаар эрэгтэйчүүдийн авдаг цалин 2.4 сая бол эмэгтэйчүүдийнх хоёр сая төгрөг бөгөөд эрэгтэйчүүдийн дундаж цалин эмэгтэйчүүдийнхээс 500,000 (20.2%) мянган төгрөгөөр илүү байна.

Эрэгтэй, эмэгтэй ажиллагчдын улсын дундаж цалингийн зөрүү 2021 оноос хойш тогтмол өсжээ.

Нөхөрлөл, хоршоо болон төрийн бус байгууллагад ажиллагчдын хувьд эмэгтэйчүүдийн цалин өндөр, бусад хариуцлагын хэлбэрийн хувьд эрэгтэйчүүдийн цалин өндөр.

зураг
 

Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд зэвсэгт хүчний ажил, мэргэжилтэй хүмүүсийн сарын дундаж цалин хамгийн их буюу гурван сая төгрөг, харин ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 1.3 сая төгрөг буюу хамгийн бага байгааг ҮСХ мэдээлэв.