Уншиж байна ...

“AGRO EXPO 2024” үзэсгэлэнгийн талбайн ЗАХИАЛГА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ikon.mn
2024 оны 3 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг

Agro Expo 2024 олон улсын үзэсгэлэн гурав дахь удаагаа 2024 оны 06 сарын 07-09-ний өдрүүдэд Буянт-Ухаа спорт ордонд зохион байгуулагдах гэж байна. Хөдөө аж ахуй, газар тариалан холбогдох техник, тоног төхөөрөмж зэрэг салбаруудын хамарсан хамгийн том үзэсгэлэн болон өргөжиж буй Agro Expo 2024 үзэсгэлэнгийн талбайн захиалга үргэлжилж байна.

Agro Expo 2024 олон улсын үзэсгэлэнгийн зорилго нь Монголын хөдөө аж ахуй, газар тариалангийн салбар хийгээд тус салбарт ашиглагдах шинэ шилдэг техник, тоног төхөөрөмж, хүлэмж, хүнсний ногоо, үр тарианы сорт, малын үүлдэр зэрэг танилцуулагдах бөгөөд үйлдвэрлэгчийг ханган нийлүүлэгчтэй, цаашлаад худалдан авагчтай, мөн импортлогчийг дотоодтой шууд холбох гүүр болоход оршино.

Үзэсгэлэнд оролцсоноор компанийн үйл ажиллагааг танилцуулж бүтээгдэхүүн үйлчилгээгээ нэг дор олонд таниулах, нэг төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудыг судлах, үнэ чанарын харьцуулалт хийх, хамтын ажиллагааг өргөтгөх, салбарын хүрээллээ тэлэх, шууд болон шууд бус борлуулалт хийх, олон улсын зах зээлд өөрийн бүтээгдэхүүнээ гаргах, гэрээ хэлэлцээр хийх чухал ач холбогдолтой.

Үзэсгэлэнд нийтдээ БНХАУ, ОХУ, Солонгос,Польш, Герман зэрэг10 гаруй орноос нийт 50 орчим олон улсын болон дотоодын 100 гаруй байгууллага бүртгүүлж, жил бүр идэвхтэй оролцдог нь үзэсгэлэнгийн үнэ цэнийг илтгэж байгаа юм. Үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр Мөнх ногоон тал ХХК ажиллаж байна.

Зохион байгуулагчдын зүгээс талбайн бүртгэлээ эрт баталгаажуулсан байгууллагуудад 10 хувийн хөнгөлөлттэй үнийн дүн санал болгож байна.  Та бүхэн эрт бүртгүүлж, ашигтай байрлал, үнийн уян хатан, таатай нөхцөлийг эдлээрэй.

Agro Expo 2024 

Хэзээ: 2024 оны 06 сарын 07-09

Хаана: Буянт-Ухаа спорт ордон

Зохион байгуулагч: Экспо Монгол ХХК

Дэмжигч байгууллагууд: ХХААХҮЯ, НХХААГ, МТҮХ, МҮХАҮТ

Agro Expo 2024  үзэсгэлэн зохион байгуулах хороо

Дэлгэрэнгүй мэдээллийг: 77773010, 94233150

Вэбсайт: www.agroexpo.mn

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.