Уншиж байна ...

Баяр тэмдэглэж, архи согтууруулах зүйл хэтрүүлэн хэрэглэснээс нэгнийхээ амь насыг хохироожээ

Б.Манлай
2024 оны 3 сарын 18
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баянзүрх дүүгийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст энэ сарын 17-ны 23:00 цагийн үед "Хүн нас барсан байна" гэх дуудлага бүртгэгдсэн.

Тус мэдээллийг шалгахад урьдчилсан байдлаар О нар нь баяр тэмдэглэх нэрээр ахуйн хүрээнд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээр хоорондоо маргалдан зодолдож нэгнийхээ амь насыг нь хохироосон харамсалтай нөхцөл байдал тогтоогдлоо.

Иймд баяр тэмдэглэх нэрээр архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв