Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлбэрэлтийн улмаас түлэгдэн эмчлүүлж байсан дахин нэг иргэн нас баржээ

Б.Даваабазар, iKon.mn
2024 оны 1 сарын 31
ikon.mn
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дүнжингаравын уулзварт энэ сарын 23-наас 24-нд шилжих шөнө болсон ослын улмаас томоохон хэмжээний дэлбэрэлт болсон. 

Дэлбэрэлтийн улмаас Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв(ГССҮТ)-д биеийн хэсгийн 90-95 хувийн түлэгдэлтэй эмчлүүлж байсан иргэн өнөөдөр 10:30 цагт нас баржээ.

"Тухайн иргэний хувьд биеийн байдал маш хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байсан. Одоо Эрчимт эмчилгээний тасагт биеийн байдал хүнд дөрвөн хүн байгаагаас биеийн байдал маш хүнд оноштой нэг хүн байгаа" хэмээн ГССҮТ-өөс мэдээллээ. 

Эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдлын тухайд дөрвөн хүн хүнд байна. Мөн 

  • Түлэнхийн тасагт эмчлүүлж байсан нэг хүн эмнэлгээс гарсан, гурван хүний биеийн байдал тогтвортой,
  • БЗДЭМТ-д эмчлүүлж байсан хоёр хүн эмнэлгээс гарсан, нэг хүний биеийн байдал тогтвортой,
  • Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байсан нэг хүн эмнэлгээс гарсан.

Эмчлүүлж байгаа найман хүний биеийн байдал тогтвортой, эмчилгээ үргэлжлэн хийгдэж байгааг мэдээллээ. 

Ослын үеэр гурван гал сөнөөгч амиа алдсан бол түлэгдлийн улмаас эмчлүүлж байсан нэг иргэн энэ сарын 26-нд нас барсан харамсалтай явдал болоод байна.